1993 онд Хятадын төмөр замын дундаж хурд 48 км/цаг байсан бол өдгөө 300 км-г давж байна. Бээжин хот Хөх хотоос 516 километрийн зайд орших бөгөөд хурдны галт тэргээр 2 цаг зорчиход л хүрэх боломжтой болжээ.
Өнөөдрийн байдлаар Хятадын хурдны төмөр замын нийт урт нь 35 мянган километрыг давж, ард түмний амьдралын түвшин ихээр дээшлүүлэв. Нийгэм хөгжихийн хэрээр өндөр хурдны галт тэрэг энгийн иргэдэд илүү ойрхон болж, зам тээврийн дөхөм нөхцөл хангаж байна. Энэ бол амьдралын хэв маяг хурдацыг даган өөрчлөгдөж буй тод жишээ юм.