Хятад Орос дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахын тулд хүчтэй эерэг хүч сэлбэж байна
2021-12-02 19:09:42  

Хятад Орос дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахын тулд хүчтэй эерэг хүч сэлбэж байна_fororder_u=4262528731,1762287918&fm=26&fmt=auto

11-р сарын 30-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин "Орос уриалж байна" жил тутмын олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохдоо, Орос Хятадын харилцааны өнөөгийн өндөр түвшинд Москва сэтгэл хангалуун байна, Орос Хятадын хамтын ажиллагааг цаашид ахиулж, улам илүү стратегийн агуулгатай болгоход бэлэн байна. Хоёр орны харилцаа маш тогтвортой байгаа нь дэлхийн тогтвортой байдлыг хадгалах чухал хүчин зүйл болно. ОХУ Европын зарим улс орнууд шиг АНУ-ын “уриалга”-ын дагуу Хятадтай байх хамтын ажиллагаагаа багасгахгүй юм гэжээ.

Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-ны өдөр хэлэхдээ, Хятад Орос холбоотнуудаас илүүтэйгээр дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахын тулд хүчтэй эерэг хүчин сэлбэж байна гэжээ. \Ренчинсоо\