Орос хариу арга хэмжээ авна
2021-12-02 10:25:42  

Орос хариу арга хэмжээ авна_fororder_222

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова 1-ний өдөр хэлэхдээ, АНУ-д суугаа Оросын дипломатчдыг хөөн гаргасан явдалд хариу барина гэжээ. 

Москвад гурван жилээс дээш хугацаагаар амьдарсан АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө Оросоос гарах ёстой гэж Захарова мөн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. 

Өмнө нь АНУ нь  ОХУ-ын 55 дипломатчийг 2022 оны 1, 6-р сард хоёр хэсэгчлэн АНУ-аас гарахыг шаарджээ. 

Захарова аравдугаар сарын сүүлчээр хэлэхдээ, АНУ ойрын хэдэн сарын дотор Оросын 55 дипломатчийг АНУ-аас гаргахыг шаардаж байна. Энэ шийдвэр нь үндсэндээ "хөөн гаргах" утгатай юм гэжээ.