“Хятад-Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа” санаачилгыг нийтэлжээ
2021-12-02 22:14:19  

“Хятад-Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа” санаачилгыг нийтэлжээ

Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форумын сайд нарын хэмжээний III хурал удахгүй болох гэж буйг тохиолдуулж, 12-р сарын 2-нд Хятадын Төв Радио Телевизийн CGTN сувгаас санаачилж, Латин Америкийн гол болох 30 гаруй хэвлэлийн байгууллагатай хамтаар “Хятад-Латин Америкийн орнуудын хамтын нийгэмлэгийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа” санаачилгыг нийтэлжээ.

“Хятад-Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа” санаачилгыг нийтэлжээ_fororder_未标题-1

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэнь Хайшүн цахимаар хэлсэн үгэндээ, 2016 онд болсон Хятад-Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн удирдагчдын чуулга уулзалтын нээлтэд Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн солилцоо бол хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хэвлэлийн байгууллагууд хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх талаар улам ихийг хийж бүтээхийг хүсэж байна гэсэн юм. Олон жилийн турш ХТРТ Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, хоёр талын харилцааны хөгжилд хүчин сэлбэсээр ирсэн юм гэжээ.

“Хятад-Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа” санаачилгыг нийтэлжээ