НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бээжингийн өвлийн олимпын эвлэрлийн тогтоолыг батлав
2021-12-03 20:13:44  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бээжингийн өвлийн олимпын эвлэрлийн тогтоолыг батлав_fororder_src=http___inews_gtimg_com_newsapp_bt_0_14256315485_641&refer=http___inews_gtimg

12-р сарын 3-ны ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчээс мэдээллээс үзэхэд, НҮБ-ын ерөнхий ассамблейн 76-р чуулган 12-р сарын 2-ны өдөр Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны Олимпын эвлэрлийн тухай тогтоолыг баталсан байна. Үүнийг Хятад улс хэрхэн үнэлэх вэ? гэж асуужээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бээжингийн өвлийн олимпын эвлэрлийн тогтоолыг батлав_fororder_src=http___inews_gtimg_com_newsapp_bt_0_14256315486_641&refer=http___inews_gtimg

Жао Лижянь танилцуулахдаа, 12-р сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулган зөвшилцсөний эцэст, Хятад улс болон Олон Улсын Олимпын Хорооны хамтран боловсруулсан Бээжингийн өвлийн олимпын эвлэрлийн тухай тогтоолыг баталж, 173 гишүүн орон уг тогтоолыг санал болгосон бол олон гишүүн орны төлөөлөгчид үг хэлж, Бээжингийн өвлийн олимп, эвлэрлийн тогтоолыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Уг тогтоолд Бээжингийн өвлийн олимпын нээлтээс 7 хоногийн өмнөөс Бээжингийн өвлийн паралимпийн наадам өндөрлөснөөс хойш 7 хоногийн дотор Олимпын эвлэрлийн тухай тогтоолыг дагаж мөрдөхийг бүх улс орнуудад уриалсан бөгөөд Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийн хэтийн төлөв- "цэвэр цас мөс, хүсэл тэмүүлэлтэй уулзалт" болохыг онцолжээ. Ялангуяа спорт нь дэлхийн цар тахлын эсрэг тэмцэлд хариу арга хэмжээ авах чадавхын байгуулалтад гүйцэтгэх үүрэг ролийг сайтар танин мэдэхийг хүсээд Бээжингийн өвлийн олимп бол хүн төрөлхтөний эв нэгдэл, тэсвэр хатуужил, олон улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг харуулах боломж болно гэдгийг онцолжээ. \Ренчинсоо\