Ян Жечи Өмнөд Солонгосын аюулгүй байдлын албаны даргатай зөвшилцөв
2021-12-03 10:28:05  

Ян Жечи Өмнөд Солонгосын аюулгүй байдлын албаны даргатай зөвшилцөв_fororder_111

12-р сарын 2-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны Тамгын газрын дарга Ян Жечи Тяньжинд Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Сух Хунтай зөвшилцөл хийсэн байна.

Ян Жечи хэлэхдээ, Хятад, Өмнөд Солонгос бол ойрын хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа бүх талаар эрчимтэй хөгжиж, тасралтгүй дээшилсээр ирсэн. Энэ нь цаг үеийн чиг хандлагад нийцэж, хоёр талын нийтлэг эрх ашигт нийцэж байна. Энэ жил Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын тогтоосон "Хятад, Өмнөд Солонгосын соёлын солилцооны жил" болох бөгөөд ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хятад улс энэ боломжийг ашиглан Өмнөд Солонгосын талтай харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар ялалт байгуулах үзэл санааг баримтлан, дээд зиндааны солилцоо, стратегийн харилцаа холбоог эрчимжүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагаа, цогц хөгжлийг гүнзгийрүүлж, иргэд хоорондын харилцаа холбоог дээшлүүлж, Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам боловсронгуй, тогтвортой хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Сух Хун хэлэхдээ, Өмнөд Солонгос Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байна, Хятад улстай дээд зиндааны солилцоогоо эрчимжүүлж, эдийн засаг худалдаа, соёл урлаг, тахал өвчинтэй тэмцэх зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа иж бүрэн гүнзгийрүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахад Хятад улсыг идэвхтэй дэмжиж байна. Өмнөд Солонгосын тал Солонгосын хойгт байнгын энх тайвныг тогтоохын төлөө Хятадын талтай цуцалтгүй хүчин чармайлт гаргаж, бүс нутгийн хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, олон талт үзлийг хамгаалахад бэлэн байна гэжээ.