Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад оров
2021-12-03 18:01:40  

Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад оров_fororder_11

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 3-ны үдээс хойш Бээжингээс Лаосын намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулиттай цахимаар холбогдож, хамтаар Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орох ёслолд оролцов.

16 цаг 44 минутын үеэр Хятад, Лаос хоёр орны төрийн тэргүүн нар галт тэрэгний аялал эхлэх заавар өгснөөр Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсон юм.