"Хятад улсыг ойлгох нь" хэмээх олон улсын хурал Гуанжоу хотод болов
2021-12-03 10:37:48  

"Хятад улсыг ойлгох нь" хэмээх олон улсын 2021 оны ээлжит хурал 2-нд Гуанжоу хотод нээгдэв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, суртал ухуулгын газрын дарга Хуан Күнмин Бээжин хотоос видео холболтоор нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Хуан Күнмин хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Хятад улсыг ойлгох нь" хэмээх олон улсын бага хурлыг чухалчлан үзэж, тусгайлан видео илтгэл тавив, энэ нь тус хурал байгуулагдсан цагаасаа хойш чухал үүрэг гүйцэтгэснийг бүрэн нотолж, Хятадын Коммунист Намын бүтэн зуун жилийн тэмцэл нь дэлхийн хөгжилд асар их ач холбогдлыг гүнзгий тодруулж, ХКН Хятадын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг нэн сайн хангаж, дэлхий дахинд илүү их хувь нэмэр оруулах гэсэн тууштай шийдвэр зоригыг ил тодоор зарлаж өгсөн байна, бас ч энэ удаагийн бага хурлыг амжилттай зохион байгуулж, Хятад улсын талаар илүү сайн ойлголттой болох талаар чиглүүлэн удирдсан байна гэжээ.