Хятад улс бол дэлхийд хамгийн олон вакцин нийлүүлсэн орон юм
2021-12-03 20:28:42  

Хятад улс бол дэлхийд хамгийн олон вакцин нийлүүлсэн орон юм_fororder_u=1271105883,4127738093&fm=26&fmt=auto

3-ны үдээс хойш ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч саяхан хэлсэн үгэндээ, өнөөдрийг хүртэл ямар ч бага орлоготой улс орон гээд хүн амын 40 хувийг вакцинд хамруулна гэсэн зорилтдоо хүрч чадаагүй байна. Энэ нь 2021 оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40%-ийг вакцинд хамруулна гэсэн НҮБ-ын зорилт товлосон ёсоор биелэхгүй байж магадгүйг харуулж байна. Хятадын тал энэ талаар ямар байр суурьтай байна вэ? гэж асуужээ.
Үүнд хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, цар тахлыг дарах хамгийн хүчтэй зэвсэг болохын хувьд вакцин нь дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болох бөгөөд дэлхийн улам олон хүнд ​​үр өгөөж хүртээх ёстой гэдгийг Хятад улс баримталсаар ирсэн. Бид хэлсэндээ заавал хүрнэ. Хятад улс бол дэлхий дахинд хамгийн их вакцин нийлүүлсэн орон бөгөөд өнөөг хүртэл 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад 1 тэрбум 850 сая гаруй тун вакцин нийлүүлээд байна. Хятадын вакцин нь улс орнуудын тахлын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олон нийт өргөн хүрээнд үнэлэн сайшаалж, өндрөөр хүлээн зөвшөөрч байна гэжээ. \Ренчинсоо\