Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форумын сайд нарын хэмжээний III хуралд үг хэлжээ
2021-12-03 22:43:55  

2021 оны 12-р сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форумын сайд нарын хэмжээний III хуралд видеогоор үг хэлжээ.

Ши Жиньпин: Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн форумыг зохион байгуулсан долоон жилийн туршид хоёр тал эв санаа нэгтэйгээр хамтран ажиллахыг чухалчилж, өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны зорилтыг урагшлуулж, эл форумыг хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны гол чухал индэр болгож, улмаар хоёр талын харилцаа эрх тэгш, харилцан ашигтай, инновацтай, нээлттэй, иргэдэд хүртээмжтэй байх шинэ цаг эринд оруулсан юм.

Өдгөө дэлхий ертөнц донсолгоо ихтэй шинэ эринд шилжиж, Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд тахлын дараах сэргэлтийг ахиулах, иргэдийн аж амьдралыг өөд нь татах цаг эриний шинэ сорилттой нүүр тулж байна. Тиймээс Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд дэлхийн хөгжлийн санаачилгад идэвхтэй нэгдэн, Хятад улстай хамтран хатуу бэрхийг хамтдаа давж, хөгжлийн боломжийг хамтдаа нээн, дэлхийн хөгжлийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг урьж байна.

Энх тайванч хөгжил, шударга ёс, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх бол жинхэнэ зөв үнэн болохыг түүх бидэнд гэрчлэн өгүүлж байна. Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд бүгд хөгжиж буй орнууд, эрх тэгш, харилцан ашигтай байж, хамтдаа хөгжих иж бүрэн хамтын ажиллагааны түншүүд, бие даан эзэн мэдсэн, хөгжлийн нийлэг хүсэл мөрөөдөлтэй нэгдмэл цогц юм. Тиймээс бид хамтдаа хоёр талынх ажиллагааны хэтийн төлөвийг боловсруулж, хамтын ажиллагааны эрч хүчийг нэмэгдүүлэн, хоёр ард түмэн, тэрчлэн нийт улс түмний хөгжил дэвшилд улам их үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.