Ли Кэчян ОУВС-ийн ерөнхий захиралтай уулзав
2021-12-03 20:01:24  

Ли Кэчян ОУВС-ийн ерөнхий захиралтай уулзав_fororder_WX20211203-221837@2x

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 3-ны үдээс хойно цахимаар Олон улсын валютын сангийн ерөнхий захирал Георгиеватай уулзжээ.

Ли Кэчян: ОУВС-тай тогтоосон харилцаагаа Хятадын тал дээд хэмжээнд чухалчилж, олон талт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна. ОУВС квот болон засаглалын шинэчлэлийг ахиулах чиглэлээр үргэлжлүүлэн хүч тавьж, хөгжиж буй орнууд тахлыг даван туулах, дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ.

Ли Кэчян ОУВС-ийн ерөнхий захиралтай уулзав_fororder_WX20211203-221940@2x

Тэрээр бас Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулаад, Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг үргэлжлэн зохицуулж, макро тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг онцолжээ. Мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан бодлого боловсруулж, бодит эдийн засаг, ялангуяа жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, улмаар эдийн засгийн тогтвортой, эрүүл үйл ажиллагааг баталгаажуулна гэв.

Георгиева эдийн засгийн сэргэлт хөгжлийг ахиулах Хятад улсын олон төрлийн арга хэмжээг өндрөөр үнэлж, дэлхийн эдийн засгийг тэнцвэртэй сэргээхэд тус дөхөм үзүүлэхийн тулд солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.