Хятад-Африкийн форумын Сайд нарын 8-р бага хурал баялаг үр бүтээл олов
2021-12-03 10:32:14  

Орон нутгийн цагаар 11-р сарын 29-30-ны өдрүүдэд Сенегалын Дакар хотноо Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний 8-р бага хурал болов. Тус хурлаар үр бүтээлийн хэд хэдэн баримт бичгийг баталсан нь хамгийн олон үр бүтээлийн баримт бичиг баталсан нэг удаагийн хурал болсон юм. Хэдхэн хоногийн өмнө Даяаршлын судалгааны төвөөс зохион байгуулсан Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үр бүтээлийн симпозиумын үеэр Африкийн олон зочид форумын үр дүнг сайшааж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Африкийн холбооны хөгжлийн агентлагийн Африкийн хөгжлийн төлөөх шинэ түншлэлийн гүйцэтгэх захирал Ма Яки Хятад улс Африкт дахин нэг тэрбум тун вакцин нийлүүлэх амлалтад талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, хандивын дотрох 400 сая тун вакциныг Хятадын аж ахуйн нэгжүүд болон Африкийн холбогдох орнууд хамтран үйлдвэрлэхийг Хятад улс санал болгосон байна, энэ арга хэмжээ нь Африкийн орнуудын эм тариа, вакцины дотоод үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх болно гэжээ.

Гвинейн Эдийн засаг болон сангийн сайд асан Маладо Каб үзэхдээ: хэрэв Африк хөгжихийг хүсвэл, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ. Уулзалтын үеэр Хятад улс хөрөнгө оруулалтад тулгуурласан инженерчлэлийг хамгийн их тууштай хэрэгжүүлэх талаар хийсэн амлалтыг тэрээр сайшаав.