Цацраг идэвхт бодис агуулсан усыг далай руу цутгахаар бэлтгэж буйд нь анхаарал хандуулж байна
2021-12-03 20:08:47  

Цацраг идэвхт бодис агуулсан усыг далай руу цутгахаар бэлтгэж буйд нь анхаарал хандуулж байна_fororder_src=http___img.wyzxwk.com_p_2021_04_71971967cbab30a6628468a88487495a&refer=http___img.wyzxwk

12-р сарын 3-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч хэвлэлийн төлөөлөгчөөс, 12-р сарын 2-нд Японы Атомын эрчим хүчний бодлого зохицуулах комиссын дарга Тоёши Матата Фүкүшимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцтай танилцсаныхаа дараа мэдээллийн хэрэгсэлд хандан, 2023 оны хавар гэхэд цөмийн цацраг идэвхт бодис агуулсан бохир усыг далай руу цутгаж эхлэх ажил хүндрэлд тулгарч байгаа бөгөөд Токиогийн цахилгаан эрчим хүчний компани далай руу цутгах төлөвлөгөөнд шаардагдах өргөдлөө оны дотор багтаан гаргах ёстой гэсэн бөгөөд бохирдолтой усыг далай руу цутгахад технологийн асуудал байхгүй гэж хэлснийг эх сурвалжид мэдээлжээ. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байгаа бэ? хэмээн асуужээ.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь харуилж хэлэхдээ: Японы тал Фүкүшимагийн цацраг идэвхт бодис агуулсан бохир усыг далай руу цутгахаар бэлтгэсээр байгаад Хятадын тал маш их анхаарал хандуулж байна. Японы тал далай руу цөмийн цацраг идэвхт бодис агуулсан бохир усыг цутгах шийдвэрийг ганц талаасаа гаргах нь буруу, энэ шийдвэр нь аюулгүйн шийдвэрлэлтийн арга барилыг дуусгавар болгоогүй бөгөөд холбогдох мэдээллийг бүх талаар ил болгоогүй, хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй бүрэн гүйцэд зөвшилцөөгүй байсаар тул үүнийг олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд эсэргүүцэж байгаа юм. Өдгөө ОУАЭХА-гийн технологийн ажлын хэсэг Фүкүшимагийн цацраг идэвхт бодис агуусан бохир усыг шийдвэрлэх асуудал дээр ажиллаж байна. Японы тал далай руу цутгах бэлтгэл ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм гэв.