Украины хямралыг зохицуулахын тулд АНУ-тай хамтран ажиллахад Орос бэлэн гэв
2021-12-03 10:42:25  

Оросын ГХЯ-ны сайд Лавров 2-ны өдөр хэлэхдээ, Украины асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээний сувгаа сэргээж, хамтдаа Украины хямралыг зохицуулахад Орос бэлэн байна гэжээ.

Украины хямралыг зохицуулахын тулд АНУ-тай хамтран ажиллахад Орос бэлэн гэв_fororder_838d82f40a54c7f7648492f052988dbe

Лавров хэлэхдээ, Орос, Америкийн хооронд асар их санал зөрөлдөөн байгаа ч гэсэн хоёр орон дэлхийн аюулгүй байдал болон тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм, тиймээс эрхбиш хариуцлагатай хандах ёстой гэжээ. Энэ оны зургадугаар сард Швейцарийн Женев хотноо хоёр орны удирдагчид уулзсаны дараа, хоёр тал стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээг эхлүүлж, гурав дахь шатны яриа хэлэлцээг 2022 оны эхээр зохион байгуулах төлөвтэй байна.

Бринкен хэлэхдээ, Орос, Украины хооронд үүсч болзошгүй мөргөлдөөнөөс зөвхөн дипломат аргаар зайлсхийж болно, АНУ хоёр талын харилцааг зөөлрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Байден Женевт болсон уулзалтын үеэр хэлэхдээ: Орос, АНУ-ын хооронд тогтвортой мөртөө урьдчилан таамаглаж болохуйц харилцаа тогтоох нь АНУ-ын хувьд маш чухал юм . Энэ нь хоёр улс, хоёр ард түмний эрх ашигт нийцэнэ гэжээ.