"Хятад, Америкийн уур амьсгалын хэлэлцээ" амжилттай болов
2021-12-03 14:26:21  

"Хятад, Америкийн уур амьсгалын хэлэлцээ" амжилттай болов_fororder_111

12-р сарын 2-нд буюу "Хятадыг ойлгох нь" хэмээх олон улсын  2021 оны ээлжит хурлын (Гуанжөү) үеэр "Хятад, Америкийн цаг уурын өөрчлөлтийн хамтын ажиллагаа"-ны яриа хэлэлцээ " амжилттай болж өнгөрлөө. Хуралд Хятадын хөгжлийг анхааралдаа авч буй олон улсын улстөрчид, дотоодын удирдагчид, холбогдох салбарын нэрт мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид уригдан оролцжээ.

Дэлхийн цаг уурын эрс тэс уур амьсгал урьд өмнө тохиолдож байгаагүй давтамжтай гарч байгаа тул дэлхийн цаг уурын өөрчлөлтөд томоохон гүрнүүд ялангуяа Хятад, АНУ хамтран зайлшгүй хариу арга хэмжээ авах үүрэгтэй гэдгийг зочид санал нэгтэй зөвшөөрөв.

Түүнчлэн 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан төвшинд хүрэх нь Хятадын үндэсний хөгжлийн стратеги, зорилт юм. Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан түвшинд хүрэх тухай олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх бол Хятадын дипломат харилцааны чухал хэсэг болох юм.