"Хятад улсыг ойлгохуй" олон улсын хурал өндөрлөв
2021-12-04 16:48:05  

12-р сарын 4-нд 2021 оны "Хятад улсыг ойлгохуй" олон улсын симпозиум Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод өндөрлөв. Энэ жил "Хятад улсыг ойлгохуй" олон улсын хурал зургаа дахь удаагаа болж байна. Энэхүү хуралд дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгаас олон улсад нэр хүндтэй 70 гаруй улс төрч, стратегич, эрдэмтэн, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд цар хэмжээгээрээ дээд үзүүлэлт тогтоожээ.  

"Хятад улсыг ойлгохуй" олон улсын хурал өндөрлөв_fororder_1

   12-р сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд болсон 2021 оны "Хятад улсыг ойлгохуй" олон улсын симпозиумын нээлтийн ёслолд видео үг хэлэв.
Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хэрхэн хамтран байгуулж, улс орнуудын ашиг сонирхлыг аль болох нэгтгэн гүнзгийрүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм.

    Үндэсний инновацийн зөвлөлийн Гүйцэтгэх дэд дарга Ли Жюньрү хэлэхдээ, энэ арга хэмжээ тусгай сэдвийн хүрээнд 5 форум, 12 зэрэгцээ семинар, хоёр хаалттай хурал хийсэн бөгөөд стратегийн хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэсэн гэжээ.