“Хятад улсын ардчилал” хэмээх цагаан ном гаргав
2021-12-04 11:27:31  

    Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба 4-ний өдөр “Хятад улсын ардчилал” хэмээх цагаан ном гаргасан бөгөөд хэвлэлийн бага хурал хийлгэж, холбогдох хариуцлагатан цагаан номын тухай тайлбарлажээ. 
    Цагаан ном нь Хятад улсын ардчиллын үнэт зүйлсийн үзэл баримтлал, системийн тогтолцоо, практик, ололт амжилт хувь нэмрийг танилцуулсан чухал сурвалж бичиг юм. Нийт 24 мянган ханзтай, өмнөтгөл, гол агуулга, төгсгөл зэрэг гурван хэсэгтэй. Гол агуулга нь “ХКН ард түмнийг удирдан бүх үйл явц дахь ард түмний ардчиллыг биелүүлэв”, “Шинжлэх ухаанч үр дүнтэй системийн байршуулалттай”, “Бодит үнэн ардчиллын практиктай”, “Өргөн хэмжээний жинхэнэ үр дүнтэй ардчилал”, “Хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн төлөв байдлыг баяжуулав” хэмээх таван хэсэгтэй юм.
   Цагаан номд тэмдэглэхдээ, ардчилал бол улс орнуудын ард түмний эрх болохоос биш харин цөөн хэдэн улс орны патент биш юм. Улс оронд ардчилалтай байх эсэхийг энэ улсын ард түмэн нь үнэлэхээс биш хөндлөнгийн зарим хүн зааж дохин үнэлэх ёсгүй. Дан цулгуй стандартаар дэлхий нийтийн солонгон өнгөтэй улс төрийн тогтолцоог шалган, өрөөсөн нүдээр хүн төрөлхтний улс төрийн соёл иргэншлийн баялаг өвийг хянах нь өөрөө ардчилал биш юм гэжээ.