Хятадын шашин шүтлэгийн ажлын хурал 12-р сарын 3,4-нд Бээжинд болж өнгөрлөө. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хуралд оролцож үг хэлэв. Тэрээр: Шинэ эрин дэх намын шашин шүтлэгийн ажлын онолыг тууштай хэрэгжүүлж, шашин шүтлэгийн ажлын шинэ төлөв байдлыг бий болгож, Хятадын мөрөөдлийн төлөө эв санаа нэгтэй тэмцэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, намын шашин шүтлэгийн ажлын үндсэн бодлогыг баримтлан, Хятад улсын шашин шүтлэгийг Хятад улсын шинж чанартай болгож, сүсэгтэн түмэн эв санаа нэгтэйгээр нам төрийг дэмжин, идэвхтэй эрүүл шашин шүтлэгийн харилцааг бий болггож, шашин шүтлэгийн салбарын бүтээн байгуулалтыг чангатгаж, шашин шүтлэгийн ажлын хуулийн засаглалын түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, ХКН-ын шашин шүтлэгийн эрх чөлөөтэй бодлогыг бүрэн, оновчтой тууштай хэрэгжүүлж, ард иргэдийн шашин шүтлэгийг хүндэтгэж, шашны ажлыг хуулийн дагуу удирдаж, бие дааж өөрөө шийдвэрлэх зарчмыг мөрдөн, шашин шүтлэгийг социализмын нийгэмтэй уялдуулан зохицуулах талаар идэвхтэй сурталчлах хэрэгтэй. Намын шашин шүтлэгийн ажлын мөн чанар нь олон нийтийн ажил юм гэжээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хурлыг даргалав.