Үндэстний цөөнхийн өөртөө засах дүрэм нь тэдний эрх ашгийг баталгаажуулав
2021-12-04 15:29:06  

Хятад улс бол олон үндэстэнтэй нэгдмэл улс юм. Хятадын үндэстнүүдийн нэгдмэл үзэл ойлголтыг бэхжүүлж, эх орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, үндэстнүүдийн хамтын тэмцлийн зорилтыг биелүүлж, хамтаар хөгжиж цэцэлэх бол ХКН-ын үндэстний төрийн бодлогын чиг шугам зорилт юм. Үндэстний цөөнхийн өөртөө засах дүрэм бол улсын нэгдэлтэй удирдлага дор үндэстний цөөнхүүд өөр өөрийн оршин амьдарч буй газар нутагтаа өөртөө засах дүрэм хэрэгжүүлж, өөртөө засах албан байгууллага байгуулж, өөртөө засах эрхээ хэрэгжүүлдэг дүрэм юм. Үндэстний цөөнхийн өөртөө засах дүрэм бол үндсэн хууль болон үндэстний цөөнхийн газар нутгийн өөртөө засах хуулиар тодорхойлогдсон дүрэм юм. Хятадын улс төрийн үндсэн тогтолцооны нэг юм.

Хятад улс үндэстний цөөнхийн өөртөө засах дүрэм хэрэгжүүлэхдээ газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс орны нэгдлээр угтвар нөхцөл болон үндэс суурь болгож, нэгдэл болон өөртөө засахыг уялдуулах, үндэстний хүчин зүйл болон бүс нутгийн хүчин зүйлийг уялдуулах зарчим хэрэгжүүлсэн нь Хятад улсын бодит байдалд бүрэн нийцэж буй юм. Хятадын үндэстний цөөнхийн өөртөө засах дүрэм нь улсын нэгдэлтэй удирдлага дор өөртөө засах, үндэстнүүдийн өөртөө засах газар нутаг нь бүгд Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг юм. Үндэсний цөөнхийн өөртөө засах газар нутгийн өөртөө засах албан байгууллага бол төв засгийн газрын удирдлага дахь орон нутгийн засах захиргаа тул төв засгийн газрын нэгдэлтэй удирдлагыг хүлээн хэрэгтэйн

Үндэстний цөөнхийн өөртөө засах дүрэм нь тогтолцоо болон бодлогын хуульд үндэстний цөөнхийн иргэдийн тэгш эрх болон эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг баталгаажуулж байдаг. Үндэстний цөөнхийн орон нутгийн чанартай 155 газар нутгийг ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороонд өөртөө засах үндэстний иргэн дарга, орлогч дарга хийж, өөртөө засах орон, Жоу, хошуу сянийн дарга нар нь бүгд тухай өөртөө засах үндэстний иргэн байгаа юм.