“Ногоон бүтээлч хөгжил: Бүс ба замыг хамтран чансаатай хөгжүүлье” олон улсын симпозиум болов
2021-12-04 16:53:20  

12-р сарын 3-ны өдөр “Ногоон бүтээлч хөгжил: Бүс ба замыг хамтран чансаатай хөгжүүлье” олон улсын симпозиум нь “Хятад улсыг ойлгохуй” олон улсын хурлын үед боллоо. Видео хуралд Пакистаны Гадаад хэргийн сайд асан Хуршид Мехмуд Касури, Индонезийн Стратегийн болон олон улсын судалгааны төвийн дэд дарга Юсуф Вананди болон бусад гадаадын зочид,танхимын хуралд Хятадын холбогдох удирдлагууд,мэргэжилтнүүд оролцжээ.

“Ногоон бүтээлч хөгжил: Бүс ба замыг хамтран чансаатай хөгжүүлье” олон улсын симпозиум болов_fororder_1

Хуралд оролцсон зочид төлөөлөгчид хэлэхдээ, ногоон бүтээлч хөгжлийн замаар замнан, тогтвортой хөгжлийг баримтлах нь хүн төрөлхтний хамтын ашиг сонирхол болон хамтын хөгжил дэвшлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон гэжээ.

Хятадын засгийн газар болон “Бүс ба зам”-ын санаачилгын тухай зочид төлөөлөгчид хэлэхдээ, Хятадын засгийн газар нь дэлхийн ногоон хөгжлийн салбарыг дагуулан хөтлөгч бөгөөд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй санаачлагч болж байна. “Бүс ба зам” нь ямагт ногоон бүтээлч хөгжлөөр зарчим болгож, хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшил болон тогтвортой хөгжлөөр зорилтоо болгодог гэжээ.