Эцсийн зорилт нь байгаль орчны өөрчлөлтийн механизмын асуудлыг шийдвэрлэх болно
2021-12-04 16:23:43  

Нүжян нь Хятадын баруун өмнөд бүсийн хамаг том голын нэг бөгөөд нийт урт нь 3240 километр юм. Үүнд Хятадын хилээр урсдаг нь  2013 километр байж, Төвдөөс Юньнанаар дамжин Мьянмар руу урсдаг бөгөөд эцэст нь Энэтхэг далайн Андаманы тэнгист цутгадаг юм. 

Нүжяний эхэнд орших бугагангри мөсөн голын хувьд  өнгөрсөн хугацаанд авиралтын нөхцөл байдлаас шалтгаалж шинжлэх ухааны судалгаа хийхэд хүндрэлтэй байсан бол энэ удаад эрдэмтэд нисдэг тэргээр шинжлэх ухааны судалгааны материал, боловсон хүчнийг тээвэрлэж, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэсэн байна.

2021 оны 10-р сарын 13-нд, шинжлэх ухааны судалгааны нисдэг тэрэг анх удаагаа Нүжяний  эх дэх Бугагангри мөсөн голын бэлд байрлах баазаас хөөрсөн байна. 

Хөхнуур-Төвдийн мөсөн голын шинжлэх ухааны  хоёрдогч судалгааны багын ахлагч Шюй Байчин хэлэхдээ, урт хугацааны турш бидний арга барил тааруухан учраас хүн ерөөс гарч чаддаггүй байдаг. Энэ газар мөсөн гол, хад олонтой. бид шинжлэх ухааны  хоёрдугаар экспедицийн тусламжтайгаар нисдэг тэрэг ашиглан   нийт 4 мөсөн цооног өрөмдсөнөөс хоёр нь 80 метр гүн, хоёр нь усны давхаргад буюу 35 орчим метрт хүрсэн байна. Ингэснээр  мөсөн цооног нь нийт 230 метр орчимд хүрсэн байна.  Эцсийн зорилго нь Чинхай-Төвдийн өндөрлөгийн байгаль орчны өөрчлөлтийн механизмын асуудлыг шийдвэрлэх явдал юм.