АНУ-д коронавирусийн мутант омикроны омгийн халдвар давамгайлах магадлалтай гэлээ
2021-12-04 16:43:36  

Тухайн нутгийн цагаар 12-р сарын 3-нд, АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) захирал Рошель Варенски мэдэгдэхдээ, АНУ-ын өнөөгийн хамгаар санаа зовж байгаа нь  коронавирусийн мутант дельта омог  давамгайлж байгаа асуудал боловч тун удалгүй Омикроны омгийн давамгайлах асуудал толгой өвдүүлэх асуудал болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, АНУ-д одоогоор өдөрт 86 мянгаар халдварын  тохиолдол нэмэгдэж байж, үүнд 99.9 хувь нь  дельта омгийн халдвар болж байна гэлээ. Гэхдээ омикроны омгийн халдварлах хүчин нь дельта омгоос бас илүү учраас удалгүй АНУ-д  омикроны омгийн халдвар давамгайлах магадлалтай гэжээ. 

Тэрээр АНУ-ын иргэдэд хандан вакцин болон өдөөгч вакцинд аль болох эртхэн хамрагдахыг уриалсан бөгөөд холбогдох дүрэм журмын дагуу вирусийн эсрэг тэмцэх ёстой гэлээ. Рошель Варенски тэрээр мөн хэлэхдээ, эдгээр халдварын эсрэг арга хэмжээ нь омикроны омогтой эсэргүүцэгдэхэд тустай болох магад гэсэн байна. Одоогийн байдлаар АНУ-ын долоон мужид  омикроны омгийн  халдварын тохиолдол батлагдсан  бөгөөд үүнээс Миннесотагийн нэгэн оршин суугч өдөөгч  вакцин хийлгэсний дараа мөн л халдвар авсан  байна.