"Хэрэв энэ төмөр зам байгаагүй бол надад Лаосаас гарах бодол төрөхгүй байх. Одоо бол би даруйхан галт тэргэнд суугаад гадагшаа гарч юм үзмээр байна" гэж Хятад-Лаосын төмөр замын байгуулалтын төсөлд оролцсон Лаосын орчуулагч Кансу хэлж байлаа.
Бээжингийн цагаар 12-р сарын 3-ны өдрийн 16 цаг 44 минутад, Хятад, Лаосын төрийн тэргүүн нар цахимаар холболдож, галт тэрэг аялалаа эхлүүлэх зарлиг гаргаснаар, Хятад Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орлоо. Үүнээс хойш Кансу мэт олон олон Лаос хүмүүс галт тэргээр гадагшаа гарч юм үзэх боломжтой болжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин мөн өдөр Лаос улсын дарга Тонглун Сисулиттай цахим уулзалт хийх үеэр "Эх хуурайг холбосон орон болох" Лаос улсын мөрөөдөл удахгүй биелэх боллоо гэж хэлсэн байдаг.
Хятад-Лаосын төмөр замын төсөл нь "Бүс ба Зам" санаачилгаар Лаосын ард түмэнд өгсөн нандин бэлэг юм. Өмнө нь Лаосын дотоодод зөвхөн 3.5 км урт төмөр замтай л байсан. 5 жилийн бүтээн байгуулалтыг дамжаад, нийт 1035 км урт Хятад-Лаосыг холбосон төмөр зам ашиглалтад орсноор Лаосын нийслэл Вьентьян хотоос Хятад Лаосын хил хүртэлх аяллын замыг 2 хоног байсныг 3 цаг болгон богиносголоо, ингэснээр Лаос улс нь хурдны галт тэрэгний эрин руу шинэ алхам хийжээ.
Хөгжье гэвэл зам дэвсэх хэрэгтэй. Хятад-Лаосыг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх нь лавтай. Лаос улсын дарга Тонглун 2-ны өдөр Лаосын үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ, Хятад-Лаосын төмөр зам нь "Лаос улсын газарзүйн өвөрмөц давуу байрлалд бүрэн ач холбогдол өгч, Лаос нь хөгжиж буй орон руу шилжихэд урьдчилсан нөхцөлийг бүрдүүллээ" гэжээ.
Энэ бол нэгэн хязгааргүй хөгжлийн боломжийг бүрдүүлсэн төмөр замын шугам юм. Тэр нь иргэдийн аялал хийхэд ихээхэн дөхөм үзүүлсэн төдийгүй зам дагуух аялал жуулчлал, хөдөө аж ахуй, усан ашиглалт зэрэг нөөц баялаг, хотжилтын хөгжилд тус дөхөм үзүүлэх болно.
Хятад-Лаосын төмөр зам нь Транс-Азийн төмөр замын чухал тулгуур хүчин болохын хувьд, Лаос улс нь хойд талаараа Хятадтай, өмнөд хэсэгтээ Тайланд, Малайз зэрэг АСЕАН-ы бусад орнуудтай холбогдох "алтан түлхүүр" болж, Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүс, Их Мекон мөрний дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах юм. Логистикиэр жишээлэхэд, Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсны дараа Вьентьянаас Куньмин хүртэлх ложистикийн зардлыг 40%-50%-иар бууруулах болно.” Лаос-Хятадын төмөр зам бол хамтын ажиллагааны зам, аж үйлдвэрийн зам, мөн ч "нэмэхүүд"-ийг бий болгох зууны хөгжлийн зам юм" гэж Лаосын Үндэсний Ассамблейн дэд дарга Сонгма Пенцена хэллээ.
Хятад-Лаосын төмөр зам бол "Бүс ба зам" санаачилга хийгээд зам дагуу улс орнуудын хөгжлийн стратегитэй салшгүй холбоотой, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрсэн нэгэн тод жишээ юм.
Пирей боомтыг барьж ашиглалтад оруулснаас эхлээд Хятад-Тайландын төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам зэрэг томоохон төслүүд нааштай ахиц дэвшил гаргасан, мөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг Европын 20 гаруй улс орон руу нэвтэрсэн, "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсэн 8 жилийн хугацаанд, Хятад улс дэлхийн 142 орон, олон улсын 32 байгууллагатай "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. “Бүс ба зам” санаачилга нь зам дагуух улс орнуудад бодитой үр ашиг авчирч, эдгээр орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх, орчин үеийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж Египет-Хятадын Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Дия Хелми үзсэн байна.
Энэ нь ирээдүйд "Хятадын хурдны галт тэрэг" олон хүмүүсийн гадаад ертөнцийг үзэхэд тус дөхөм болж, "Бүс ба зам"дагуу хүмүүс хоорондын харилцаа холбоо, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх үлгэр жишээ болсныг харуулж байна. Энэ бүхэн нь Хятад улсаас энэхүү дэлхий нийтийн бүтээгдэхүүнийг нэмэрлэсний зорилт, өөрөөр хэлбэл хамтын хөгжлийг ахиулан, улам олон хүмүүст илүү сайн сайхан амьдралын боломжийг хангах гэсэн анхны зорилтоос ундарч байгаа юм. \Ренчинсоо\