Хятад Лаосын олон улсын ачаа тээврийн анхны галт хэрэг хөдөллөө
2021-12-04 15:25:33  

12-р сарын 3-нд Хятад Лаосын Хятадын Юнь Нань мужийн төв Күнь Мин хотоо Лаосын нийслэл Вьентьян хүрэх төмөр зам нэвтэрлээ. Мөн өдрийн 17 цагт малын тэжээл бордоо тээсэн олон улсын анхдагч вагон Күнь Мин хотоос хөдөлж, Юй Ши, Пу Эр, Жин Хун зэрэг газраар дайран өнгөрч Мохан хамтаар хил нэвтэрч Лаосын нийслэл Вьентьян хүрэхээр мордсон юм.

Хятал Лаосын төмөр зам Күнь Мин, Юй Ши зэрэг боомтоор дамжиж Вьентьян хүрч буй нь бүс ба замын байгуулалтад уялдаж, Хятад улс болон хөрш зэргэлдээ орнуудыг дэд бүтцээр нь холбох чухал арга хэмжээ болж буй юм. Тус төмөр зам нь авто замын тээвэрт зарцуулах цаг хугацааг ихээхэн богиносгож, ложистикийн өөрийн өртгийг ихээр бууруулах юм.

Төмөр зам нэвтэрснээр зах зээлийг түргэн тэлэн өргөтгөж, умард зүгт торгоны замын эдийн засгийн бүстэй холбогдож, өмнө тийшээ 21-р зууны тэнгис дээрх торгоны замтай холбогдож, зүүн тийшээ хөх мөрний эдийн засгийн бүстэй холбогдож буй юм. Хятад Лаосын төмөр зам нээгдсэн нь тус бүс нутгийн зам харилцааны нөхцөл байдлыг цаашид сайжруулж, Лаосын Зүүн Өмнөд Ази дахь газар зүйн давуу талыг бүрэн бадруулах болно.