Хятад улс цаг уурын засаглалын оролцогч байснаасаа хөтлөн дагуулагч болно
2021-12-04 17:40:07  

Хятадын төв радио телевизийн сурвалжлагч Гуанжоу хотод 2021 оны Хятадын ойлгоё гэх сэдэвт олон улсын хуралд оролцож буй Чин Хуа их сургуулийн эрчим хүч хүрээлэн буй орчин эдийн засаг судлах хүрээлэнгийн дарга Чэн Шиляныг сурвалжиллаа.

Хятад улс хэдэн арван жил өндөр хурдаар хөгжиж, дэлхий дахинд гайхамшиг бүтээсэн. Хятад улсын хөгжлийн нууцыг та гадаадын сонсогчдод товчхон тайлбарлаж өгнө үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Чэн Шилян хэлэхдээ, Хятадын ард түмэн бол маш цэцэн сэргэлэн, хөдөлмөрч ард түмэн. Хятадын эдийн засгийн түргэн хөгжил нь Хятадын техникийн дэвшил, шинэчлэлтэй холбоотой. Бас Хятадын тогтолцоотой бас холбоотой. Хятад улс Хятадын онцлогтой социализм болон Хятадын онцлогтой зах зээлийн эдийн засгийг байгуулж чадсантай маш их холбоотой гэж би үзэж байна гэжээ.

Тэр хэлэхдээ, 30 жилийн дараа Хятад улс шинэ эрчим хүчинд суурилсан систем байгуулж, Хятад улс цэвэр эрчим хүч хэрэглэж, бохир бодис маш бага ялгаруулах болно. Агаар мандлын чанар маань WHO-гийн хамгийн чанга стандартад нийцэх болно. Тухай үед Хятад улс дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн засаглалд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн засаглалыг удирдаж, оролцогч байснаасаа хөтлөн дагуулагч болох болно гэжээ.