Хятадын ГХЯ-ны сайт Америкийн ардчиллын тухай тайлан нийтлэв
2021-12-05 16:13:51  

Хятадын ГХЯ-ны сайт 5-нд Америкийн ардчиллын тухай тайлан нийтэлж, бодит жишээ болон тоо баримт жич олон орны холбогдох байгууллага, зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэжилтнүүдийн байр суурийг үндэслэн, Америкийн ардчиллын тогтолцооны дутагдалтай талыг хөндөж, Америкийн дотоодын ардчиллын практикийн эмх замбараагүй байдал болон гадаадад ардчилал экспортолж буйн хор хохирлыг задлан шинжилж, Америк өөрийнхөө ардчиллын тогтолцоогоо боловсронгуй болгож, гадаадад авах бодлогоо өөрчлөх ёстой гэжээ.

Уг тайлан нийт 15 мянган үсэгтэй. Оршил болон төгсгөл бүлгээс гадна ардчилал гэдэг нь юуг хэлдэг юм? , Америкийн ардчиллын гажуудал жич гурван давхар хор уршиг зэрэг хоёр хэсгээс бүтсэн байна.

Уг тайланд тэмдэглэхдээ, ардчилал бол нийт хүн төрөлхтний хамтын үнэ цэнэ юм. Олон орны ард түмний эрх чөлөө болохоос биш аль нэг орны хувийн өмч биш юм. Ардчилалд хүрэх олон төрлийн арга хэлбэр байдаг. Зөвхөн нэг зүйлийн загвар байдаггүй. Нэг л баримжаагаар дэлхийн олон төрлийн улс төрийн тогтолцоог хэмжиж, хүн төрөлхтний өнгө өнгөөр солонгорсон улс төрийн соёл иргэншлийг нэг л өнцгөөс харах нь өөртөө арчилсан үйлдэл биш юм. Улс орон болгоны улс төрийн тогтолцоог тухайн орны ард түмэн бие дааж шийдэх ёстой юм гэжээ.

Тайланд, түүхэнд Америкийн ардчилал нь дэвшилтэт чанартай байсан. Улс төрийн намын тогтолцоо, төлөөллийн зөвшилцөл, нэг хүн нэг санал өгөх, гурван эрхийг салгах зэрэг нь Европын феодалын дарангуйлах тогтолцоог халж, шинэчлэл хийсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөхийг дагалдан Америкийн ардчиллын тогтолцоо гажиж, ондоошиж, ардчилсан тогтолцооны гол цөм болон дүрмийн уг зорилгоос явах тутам холдож байна гэжээ. Тайланд тэмдэглэхдээ, тогтолцооны хуучин архаг эдгэрэхэд бэрх болж, Америкийн ардчилалд эмх замбараагүй байдал газар авч, ардчилал экспортолсны хор уршиг зэрэг талаар Америкийн ардчиллын гажуудал болон хор хохирлыг тодорхойлон өгүүлжээ.