Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил нь боловсролтой холбоотой
2021-12-05 17:34:52  

Бээжингийн багшийн их сургуулийн Хятад улсын боловсролын инновацийн судалгааны хүрээлэнгийн дарга Лю Жянь хэлэхдээ, Хятад улс өнгөрсөн дөч тавин жилд хурдацтай хөгжиж чадсан нь богино хугацаанд өргөн хэмжээнд есөн жилийн албан журмын боловсролд хамруулан, хүн болгон уншиж бичих тоо бодох чадвар эзэмшин, орчин үеийн өргөн цар хэмжээний аж үйлдвэржсэн үйлдвэрлэлтэй зохицож чадсантай нягт холбоотой гэжээ.

Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил нь боловсролтой холбоотой_fororder_1

Тэрээр хэлэхдээ, Хятадын боловсрол ялангуяа суурь боловсрол нь олон улсын хэмжээнд авч хэлбэл мөн олон асуудал оршсоор байгаа хэдий ч сайн хөгжлийн чиг хандлагатай байна. Боловсролын өөрчлөлт шинэчлэлт нь богино хугацааны явдал биш, дор хаяж арван жилээр хэмжээлэх ёстой. Ирэх гучаас тавинд жилийн турш мөн үе дамжин хөгжих болно гэжээ.