Ши Жиньпин олон улсын форумд видео илтгэл тавив
2021-12-05 17:26:48  

12-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингээс “2021 оны Цүндү олон улсын чуулга уулзалт” буюу Imperial Springs International Forum-ын нээлтийн ёслолд видео илтгэл тавилаа. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, одоогийн дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн түүхэнд ховор олон хямралд тулгарч байна. Бид нээлттэй багтаамжтай, зөвшилцөн хамтран ажиллаж, олон талт үзлийг баримтлан хамгаалж, хүн төрөлтхний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгууалах ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ, бид жаргал зовлонгоо нэгтгэн, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэх ёстой. Цаг эринтэй хамт урагшлан дэлхийн засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгох ёстой. Бид илүү үйл ажиллагаа өрнүүлэн, дэлхийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг сайтар хэрэгжүүлэх ёстой гэжээ.