“Ардчилал: Бүх хүн төрөлхтний хамтын үзэл баримтлал” олон улсын форум нээгдлээ
2021-12-05 18:03:08  

“Ардчилал: Бүх хүн төрөлхтний хамтын үзэл баримтлал” олон улсын форум 4-нд Бээжинд нээгдлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хятадын суртал ухуулахын хэлтсийн дарга Хуан Күньмин уг арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна. 

“Ардчилал: Бүх хүн төрөлхтний хамтын үзэл баримтлал” олон улсын форум нээгдлээ_fororder_1

Тэрээр хэлэхдээ, ардчилал бүхий л хүн төрөлхтний хамтын үзэл баримтлал бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болж байна. Зуун жилийн турш, ХКН ард иргэдийг дайчлан дагуулж ардчиллын төлөө хичээнгүйлэн тэмцэж, хөгжүүлсний дүнд ардчиллыг биелүүлсэн юм. Ард иргэд эзэн мэдэх нь Хятадын ардчилалын  гол цөм юм. Хятадын ардчилал нь ард иргэдийн хүсэл зорилтыг бүрэн илэрхийлж, ард иргэдийн ашиг сонирхлыг бүрэн хамгаалсан төдийгүй ард иргэдийн бүтээлч сэтгэхүйг идэвхжүүлсэн юм. ХКН-ын 18 дахь их хурлаас хойш, Ши Жиньпин дарга ардын  ардчиллын бүхий л үйл явцыг бүтээлчээр дэвшүүлж, ард иргэдийн эзэн мэдэх тогтолцоог илүү боловсронгуй болгож, олон талт, шулуун, дэг журамтай ардчиллын зам суваг өргөжсөөр байгаа юм. Ардын ардчилал бол бүхэл бүтэн , бүх талыг хамарсан, бүрэн бүрхэгдсэн ардчилал бөгөөд энэ нь хамгийн өргөн, үнэн, үр дүнтэй социалист ардчилал болно гэжээ. 

Тэрээр, Ардчилалд тогтсон загвар гэж байхгүй. Улс орнууд бие биенээ хүндэтгэж, зөрөөтэй талаа хадгалж, нийтлэг ойлголтыг эрэлхийлэн, харилцан туршлага солилцож, харилцан суралцаж, хагарал үүсгэхийн оронд эв нэгдлийг дэмжиж, сөргөлдөөн үүсгэхийн оронд хамтын ажиллагааг дэмжиж, ард түмний үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. ХКН, Хятадын ард иргэд дэлхийн ард иргэдтэй хамтдаа хүн төрөлхтний хамтын үзэл баримтлалыг сурталчилж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг  байгуулж, хүн төрөлтний соёл иргэншлийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах ёстойг онцолжээ.