Хятадын тогтвортой хөгжлийн хоёр гол хүчин зүйл
2021-12-05 17:49:45  

Хятадын Шямэнь их сургуулийн профессор, Америкийн эрдэмтэн Пань Вэйлянь саяхан Хятадын ТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа. Хятад улсын тогтвортой хөгжил дэвшлийн хоёр том зангилааны хүчин зүйл нь “Дээрээс доош”, “Доороос дээш” нэвтэрдэг явдал юм гэжээ.

Хятадын тогтвортой хөгжлийн хоёр гол хүчин зүйл_fororder_1

Пань Вэйлянь хэлэхдээ: Тэрээр 1976 онд Америкийн агаарын цэргийн томилолтоор Тайваньд хүрсэн бөгөөд Тайвань нь Хятадын нутаг дэвсгэр гэдгийг ойлголоо. Түүнээс хойш Хятадын түүх соёлд сонирхолтой болж, Хятадын олон нутгаар аялсан юм. ӨМ зэрэг нутгийн хүмүүсийн амьдрал бүр их сайн байна. Энх тайванд хайртай Хятадын иргэдийн ажилч хөдөлмөрч зоригийг нь биширдэг. 1994 онд Төвөд Өвөр Монгол зэрэг нутгаар авто аялал хийхэд зам муу байсан бол одоо тэд хөгжье гэвэл зам тавь хэмээх маш бодитой бодлого хэрэгжүүлж асар их амжилтад хүрч байна. 2019 онд эдгээр нутгаар дахин аялахад эдийн засгийн хөгжил боломжид нь маш их өөрчлөлт гарсан байлаа. Нутгийн намын хорооны дарга нь айл өрх хүртэл бүх байдлаа тодорхой ойлгодог. Хэдий өрхийн хэдэн хүн нь ядуулаг байдалтай гэх мэтээр, дээрээс доошоо нэвтрэн ажиллах удирдагчийг барууных бол ойлгохгүй л доо, засгийн газар нь бүх зүйлийг албаар хянаж байна гэж хэлэх байх. Гэхдээ энэ нь маш үр дүнтэй хариуцлагатай удирдлага юм. Доороос дээш нэвтрэх зам суваг нээлттэй байдаг. Анхан шатны хүмүүс нь бүгд маш хөдөлмөрч, миний нэг найз арван хэдэн настайдаа л анх гутал олж өмсөж байсан бол одоо Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг нь болж явна. Ард түмэн нь засгийн газартаа итгэдэг. Амны хаалт зүүхээр жишээлэхэд хүмүүс нь хатуу дэглэмээ сахьж, засгийн газар нь иргэдээ удирдан хүндрэл бэршээлийг даван туулна гэдэгт итгэдэг гэж байлаа.