Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлах нь Хятадын эдийн засгийн амжилтын гол түлхүүр
2021-12-05 18:09:59  

“дэлхийн зуун жилийн өөрчлөлт хувиралт ба Хятадын коммунист нам ” сэдэвт “Хятад улсыг ойлгохуй” олон улсын симпозиум 12-р сарын 1-4-ний өдрүүдэд Хятадын Гуанжөү хотод болсон юм. ХТРТ-ийн сэтгүүлч Гуанжөү хотоос АНУ-Хятадын хамтын ажиллагааны сангийн дарга Жон Миллиган Уайтгаас яриа авсан юм. Тэгвэл хамтдаа Жон Миллиган Уайтгийн ярьсан “Хятадын хөгжлийн гайхамшгийн нууц?”, “хүчирхэгжсэн Хятад улс дэлхий нийттэй хэрхэн харьцах вэ ”  зэргийн хариултыг сонсоцгооё.

Энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлах нь Хятадын эдийн засгийн амжилтын гол түлхүүр_fororder_1

Энэ он  "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний эхний жил. Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд гаргасан хамгийн том амжилт нь юу вэ? Хятад яаж үүнийг биелүүлсэн бэ? гэж асуухад, Хятад улс эдийн засаг, нийгмийн урт хугацааны төлөвлөлтийг боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай засгийн газартай бөгөөд цар хүрээ, хурд, дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийн хувьд дэлхийн түүхэнд нийгэм, эдийн засгийн хосгүй дэвшилд хүрсэн гэж миний бие үзэж байна.


Барууны хэвлэлүүд "Хятадын заналхийллийн  онол"-ыг байнга дурддаг. Танай үзэхээр хүчирхэгжин  хөгжсөн Хятад улс бусад орнуудтай  эв нэгтэй харилцаж чадах үү? Гэх сэтгүүлч асуухад, тийм, Хятад улс үүнийг биелүүлж чадна. Яагаад гэвэл Хятад улс энх тайван найрамдан оршихыг бат итгэдэг. Харин АНУ энх тайвнаар зэрэгцэн орших гэдэгт итгэдэггүй, иймээс Хятад улс дэлхийн хамгийн том эдийн засаг, цэргийн хамгийн дэвшилтэт гүрэн болон өргөжих үйл явц нь тэдний хувьд аюул заналхийлэл болж байна гэж үздэг гэжээ.