Америкийн ардчиллын байдлын тайланг англи хэлээр нийтлэв
2021-12-06 19:15:01  

12-р сарын 6-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хуралд, тус яамны сайтад Америкийн ардчиллын байдлын тайланг англи хэлээр нийтэлсэн тухай сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Тэр хэлэхдээ, ардчилал бол нийт хүн төрөлхтний нийтийн үнэ цэнэ юм. Олон орны ард түмний эрх болохоос биш аль нэг орны хувийн өмч биш. Ардчиллыг биелүүлэх олон зүйлийн арга хэлбэр байдаг. Зөвхөн ганцхан загвар байдаггүй. Зөвхөн нэг л баримжаагаар дэлхийн баялаг олон янзын улс төрийн тогтолцоог хэмжиж, хүн төрөлхтний улс төрийн баялаг соёл иргэншлийг өрөөсгөлөөр харах нь өөрөө ардчилалд нийцэхгүй юм гэжээ.

Тэр хэлэхдээ, Америкийн ардчиллын тогтолцоо бол Америкийн өөрийнх нь практикийн үр дүн юм. Өөрийн гэсэн онцлогтой боловч нийтлэг шинжгүй юм. Урт хугацааны турш Америк өөрийгөө ардчиллын алтан цамхаг, үлгэр жишээ хэмээж, ардчилсан тогтолцооны бүтцийн чанартай доголдол болон практикийн явцад гажиж буйг үл хайхран ардчиллын нэрийн дор бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, гадаадад дайн дэгдээж, ардчиллын загалмайлсан эцгийн дүрд тоглож, маш олон улс орон газар нутагт үймээн самуун дэгдээж хүмүүнлэгийн гамшиг тарьж, олон улсын хамтын нийгэмлэгт жигшигдэж буй юм гэжээ.