Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байнаОлон улсын нийгэмлэгт худал хуурамч чанарыг нь илчлэх болно
2021-12-06 20:16:28  

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 6-нд хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ-ын ардчиллын  тогтолцоо нь АНУ-ын туршлагын үр дүн, өвөрмөц, түгээмэл бус шинжтэй. АНУ ардчиллын стандартыг тогтоох эрхгүй бөгөөд ардчиллын нэрийг ашиглан бүлэглэл байгуулах байгуулах эрхгүй гэлээ. 

Хятадын ГХЯ-ны сайт 5-нд хятад, ангил хэлээр “Америкийн ардчиллын байдал” тайлан нийтэлжээ. Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа, ардчилал бол бүх хүн төрөлхтний хамтын үзэл баримтлал, мөн улс орнуудын ард иргэдийн хүн бүрийн эрх болохоос биш ямар нэг орны патент биш. Ардчиллыг биелүүлэхэд олон хэлбэр байдаг. Дан ганц журмаар дэлхийн олон орнуудын улс төрийн тогтолцоог хэмжиж болохгүй гэжээ.

Тэрээр, дэлхий нийт АНУ-ын аргачлалын байдалд дүн шинжилгээ хийх ёстой. “Америкийн ардчиллын байдал” тайланд, бодит жишээ, тоо баримт болон мэргэжилтний үзэлтээр дамжуулан АНУ-ын ардчиллын тогтолцооны дутагдлыг цогцоор цэгцлэн үзэж, АНУ-ын ардчиллын практик дахь замбараагүй байдал болон гадаадад экспортолж буй ардчиллын хор нөлөөнд дүн шинжилгээ хийж, олон улсын нийгэмлэгт худал хуурамч чанарыг нь илчлэх болно.