Хятадын логистикийн групп өнөөдөр байгуулагдав
2021-12-06 15:25:21  

Хятадын логистикийн групп өнөөдөр байгуулагдав_fororder_src=http___wx4_sinaimg_cn_mw690_707e96d5gy1gx41vo96zlj21400u0wjv_jpg&refer=http___wx4_sinaimg

Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр 12-р сарын 6-нд Хятадын логистик группийн ХХК албан ёсоор байгуулагдлаа.

Шинээр байгуулагдсан Хятадын Логистикийн групп нь Хятадын төмөр замын материал хангамжийн группийн ХХК, Хятадын Чэнтүн хувьцаат корпорацын ХХК-ын логистикийн салбар дахь Хятадын материалын нөөц, тээвэрлэлтийн группийн ХХК, Хятадын худалдаа олон улсын логистикийн ХХК, Хятадын сав баглаа боодлын ХХК зэрэг 4 компанийн үндэс дээр суурилсан юм. Хятадын Дүнфан агаарын тээврийн корпорацын ХХК, Хятадын COSCO тээврийн группийн ХХК, Хятадын худалдааны группийн ХХК нь стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд хамтын ажиллагааны илүү нягт уялдаа холбоог бий болгох юм байна.

Хятадын логистикийн групп өнөөдөр байгуулагдав_fororder_src=http___stc-new_8531_cn_assets_20211206_1638762776784_61ad8918159bb840ae101a18_jpeg&refer=http___stc-new_8531

Хятадын логистикийн группийн хувьцааны бүтэц нь Төрийн зөвлөлийн төрийн өмчийн хяналт удирдлагын хороо, Хятадын Чэнтүн хувьцаат групп тус тус 38.9% хувьцааг эзэмшдэг бол стратегийн гурван хөрөнгө оруулагчид нь тус бүр 10%, 7.3%, 4.9% хувьцааг эзэмшдэг. Хятадын Логистикийн групп бол Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын шууд удирдлага доорх олон талт өмчтэй төвийн аж ахуйн нэгж юм. \Ренчинсоо\