Хятад-Лаосын төмөр замын анхны галт тэрэгний жолоочид сэтгэгдлээ хуваалцав
2021-12-06 16:13:48  

Хятад-Лаосын төмөр замын анхны галт тэрэгний жолоочид сэтгэгдлээ хуваалцав_fororder_src=http___nimg.ws.126.net__url=http%3A%2F%2Fdingyue.ws.126.net%2F2021%2F1203%2F048daaf0j00r3jp070014c000hs00a0m&thumbnail=650x2147483647&quality=80&type=jpg&refer=http___nimg.ws.126

Хятад улсын Юньнань мужийн Күньмин хот болон Лаосын Вьентьен хотыг холбосон бүх шугамд нь Хятад улсын стандартыг ашигласан Хятад-Лаосын төмөр зам саяхан бүх шугамаараа ашиглалтад орсон юм. Хятад-Лаосын төмөр зам нэвтэрснээс хойш Юньнань мужийн Пү Эр хот, Ши Шуан Бань На-гийн Дай үндэстний өөртөө засах жөүд төмөр зам тавигдаагүй байсан түүх эцэс болж, Лаос улсын хувьд Тайланд улсын хил хүртэлх 3.5 км-ийн төмөр замтай байснаасаа хурдны төмөр замын эринд алхан орлоо. 90-ээд онд төрсөн залуухан хоёр галт тэрэгний жолооч Хятад-Лаосын төмөр замаар аялсан анхны галт тэрэгний жолооч нар болж, тэд хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө оролцон энэ томоохон ач холбогдолтой үйл явдлын гэрч нар болсон байна. Энэ тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Хуа Чүнь-мэй, Лю Хуа-ли нарын ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хү Жянь бол Күньминий галт тэрэгний зүтгүүрийн ажлын хэсгийн цахилгаан зүтгүүрийн жолооч юм. Тэрбээр ажил мэргэжлийнхээ өндөр ур чадвараар Хятад-Лаосын төмөр замын галт тэрэгний үйл ажиллагааны хэсгийн эхний багт сонгогдон орж, Күньмин хотоос Мо-хань боомт хүртлэх шугамд ажиллаж байна. Тухайлсан ажил үйлсийнхээ явцад Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсон энэ түүхэн агшины гэрч нь болсондоо маш их сэтгэл догдолж байна гэж Хү Жянь ярьсан юм.

“Сэтгэл маш догдоллоо, ийм олон улсын галт тэрэгний жолооч болно гэдэг бол яруу алдар юм. Өөрийн ажлын хэв маяг, бүх талаа дээшлүүлж байж сая Хятад улсынхаа нэрийн хуудсыг төлөөлж чадах юм.”

Хү Жянь 2013 онд цэргээс халагдаж, эхлээд галт тэрэгний жолоочоор сурч, дараа нь жолоочийн туслах, жолооч болж, хожим нь ачааны галт тэрэгний жолооч, зорчигч тээврийн галт тэрэгний жолооч, түүнчлэн хурдны галт тэрэгний жолооч болж, алхам нэгбүрд ажил мэргэжлийн сууриа бататгаж иржээ. Хойшид ийм дэвшилтэд технологийн галт тэрэгний жолооч болох болсондоо маш их омогшил төрч байна гэж тэрбээр хэллээ.

“Энэ галт тэргийг улам чанаржуулсан болохоор өдгөө жолоодоход уулынхаасаа хялбар, нарийвчлал болон тав тух нь бүгд өмнөхөөс дээшилсэн байна.”

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань муж уул нуруу олонтой. Хятад-Лаосын төмөр замын улсын дотоодын шугам дагуух геологийн орчин нөхцөл төвөгтэй, гүүр, туннелийн зам 87% хувийг эзэлж, төмөр замын шугамын налуу хэсэг нь дээд талдаа 23.5% хувьд хүрдэг бөгөөд халуун бүсийн ширэнгэн ойгоор дамжин өнгөрдөг тул зам нэлээд чийлэг юм. Ээдрээ ихтэй зам шугамын нөхцөлд галт тэргийг 160 км/цаг-ийн төлөвлөсөн хурдаар хэрхэн жигд барих нь галт тэрэгний жолоочийн хувьд маш өндөр шаардлага юм.

Галт тэрэгний жолооч Ли Гуан-дэний хувьд мөн ажил мэргэжлийн мэргэшсэн ур чадвартаа түшиглэн энэ онд Хятад-Лаосын төмөр замын галт тэрэгний эхний бүлэг жолоочоор сонгогджээ. Ли Гуан-дэн бол Хани үндэстэн юм. Хятад-Лаосын төмөр замын улсын дотоодын шугамд гүүрэн зам олон, хол зайны туннель замуудтай тул жолоочийн хувьд бүр илүү өндөр шаардлага тавигдах тул тэрбээр ажил мэргэжлийн ур чадвараа улам ч боловсронгуй болгосон байна.

“Туннель замд удаан хугацаагаар байнга аялдаг, энэ явцад агаарын даралтын асуудлаас болж чих шуугих байдал тохиолддог. Гүүрэн зам, туннель замаар өнгөрөхөд жолооч хүн өөрийн бие сэтгэлээ сайтар зохицуулсан байх шаардлагатай юм.”

Ядрал зүдрэл ихтэй байсан ч төмөр замыг ашиглалтад оруулсан энэ түүхэн агшинд гэрч нь болж оролцсондоо маш их омогшин бахархаж байна гэж Ли Гуан-дэн сурвалжлагчид ярьсан юм.

“Би өөрийгөө маш азтай хүн гэж бодож байна. Галт тэргээ жолоодон гэр нутагтаа буцаж, нутгийн хүмүүсээ галт тэргэндээ суулган уулны гүнээс гарч, олон газраар аялан танилцуулъя гэж бодож байна. Түүнчлэн улам олон жуулчид манай нутгаар аялан ирж, хурдны төмөр замаас амьдралд бий болгосон дөхөм нөхцөлийг эдлэн мэдрэхийг хүсэж байна.”