“Америкийн ардчилал”-ыг дэлхий нийт харж байна
2021-12-06 13:38:04  

“Америкийн ардчиллын тогтолцоо нь Америк хэмээх нэг улсын практикийн дүн, өвөрмөц шинж чанартай, түгээмэл шинж чанар байхгүй, бүрэн төгөлдөр боломж бүр байхгүй” хэмээн Хятадын ГХЯ 5-ны өдөр гаргасан “Америкийн ардчиллын нөхцөл байдал” тайландаа тэмдэглэсэн бөгөөд тогтолцооны асуудал, ардчиллын хэрэгжилтийн замбараагүй байдал, ардчиллыг албаар түгээсний сөрөг нөлөө зэрэг талаар гүнзгий анализ хийж, Америкийн ардчиллын тогтолцооны чадавх нь буурч, ардчиллын тогтолцооны гол цөм болон тогтолцооны дизайны анхны зорилгоос улам бүр няцаж буйг илчилжээ.

“Америкийн ардчилал” өвчилсөн нь тодорхой харагдаж байна. Америкийн зохиох гэж буй “Ардчиллын тухай дээд хэмжээний чуулга уулзалт” нь бүр инээдтэй хэрэг болж байна. Вашингтоны улс төрчид энэ удаагийн чуулга уулзалтаар “Америк маягийн ардчилал”-ын ёс суртахууны нөлөөлөх хүчнийг дээшлүүлэх зорилготой боловч хэрэг дээрээ улмаар гаарч буй ардчиллын одоогийн нөхцөл байдлыг дэлхий нийтийн өмнө илэн далангүй илчлэх боломж болж, талуудын шүүмжлэлийг олж байна.

Сүүлийн хоёр жилийн турш Америкт Африк удамтай залуу Флойд цагаан арьстан цагдаагийн өвдөг дор амиа алдсан, цар тахал 780 мянган Америкчуудыг амь насыг хороосон зэрэг үйл явдлууд Америкчуудын дургүйцлийг хүргэж, ардчилалдаа урамгүйтэж байна.

Ардчиллын үлгэр жишээ гэж өөрийгөө үнэлдэг Америк харин давхар давхар хямралд өртөөд байна. Ардчилал нь үзмэр, сурталчилгаа биш, харин ард түмний хүсэлт шаардлагын асуудлыг шийдвэрлэх явдал юм. Америкийн ардчиллын тухай хүмүүс ухааран сэтгэх ёстой. Америк ардчилалтай бусад орноос суралцах ёстой хэмээн Энэтхэгийн улс төрийн ажилтан Ядаф ярьж байлаа.

Вашингтоны хувьд “Ардчиллын тухай дээд хэмжээний чуулга уулзалт”-ын асуудлыг нөхөх хамгийн сайн арга нь дотоодын нийгмийн асуудалдаа зоригтой нүүрлэн, ардынхаа ашиг сонирхлыг сэтгэлдээ тээх явдал юм. Харин иймэрхүү арга хэмжээ зохиож мөнгө үрэн, хүний инээд болох хэрэггүй.