Лаосын галт тэрэг анх удаагаа Күнь Мин хотод ирлээ
2021-12-06 19:12:36  

Лаосын нийслэл Вьентьянаас дүүрэн каучук  ачиж хөдөлсөн галт тэрэг 1035 км замыг туулаад 12-р сарын 5-нд анх удаагаа Юнь Нань мужийн Күнь Мин хотод хүрэлцэн ирлээ. 12-р сарын 6-ны үдээс өмнийн 10 цаг 30 минутад Юнь Наний атар эзэмших корпорацын өртөөнд Лаосын анхны галт тэрэг Күнь Минд ирсэн болон каучук хүлээлгэн өгөх ёслол зохиож, хоёр тал холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

Эх сурвалжаас үзвэл, энэ удаа Хятад Лаосын төмөр замаар тээвэрлэж авчирсан каучук нь 10 сая юанийн үнэтэй. Хятадын Юнь Нань мужийн атар эзэмших корпорац Лаос улсад байгалийн каучук хөгжүүлэх талаар эрчимтэй хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн ерөнхийлсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм.