Тахлын нөлөөгөөр шалгалтын хэсгийнхний Японд очих хугацааг хойшлуулна
2021-12-06 15:39:13  

Тахлын нөлөөгөөр шалгалтын хэсгийнхний Японд очих хугацааг хойшлуулна_fororder_src=http___inews_gtimg_com_newsapp_bt_0_14267347044_641&refer=http___inews_gtimg

Японы Жижи агентлагийн 12-р сарын 6-нд мэдээлснээр, КОВИД 19-ийн мутантад орсон Омикрон омогийн нөлөөгөөр Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Фукушимагийн нэгдүгээр цөмийн станцын бохир усыг далай руу цутгах төлөвлөгөөний аюулгүй байдлын ажилд үнэлгээ хийх шалгалтын ажлын хэсгийг Японд томилохоо хойшлуулна гэдгээ Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам мэдэгджээ.

ОУАЭХА-ын шалгалтын ажлын хэсэг 12-р сарын дундуур Японд очихоор төлөвлөж байсан юм. Цар тахлын нөлөөгөөр, 12-р сард онлайн уулзалтаар газар дээр нь хийх шалгалтын ажлыг орлуулах бөгөөд шалгалтын ажлын хэсгийн Япон руу очих хугацааг 2022 оны 1-р сараас хойш зохицуулах магадлалтай байна.

Мутантад орсон Омикрон омогийн нөлөөний улмаас, Японы засгийн газар 11-р сарын 30-ны өдрөөс бүх улсын хэмжээнд гадаадын иргэд тус улсын хилээр нэвтрэхийг түр хоригложээ. \Ренчинсоо\