Америк маягийын ардчилал бууны аманд сүйрч байна
2021-12-07 20:43:17  

АНУ-ын Кентакки мужийн Конгрессын гишүүн Томас Масси саяхан твиттер хуудсандаа зул сарын баяраа тэмдэглэж буй гэр бүлийнхээ зургийг нийтэлжээ. Гэр бүлийнхэн гишүүн  бүр  буу барин инээмсэглэж байгаа зургаа тавьсан бөгөөд өвлийн өвгөн дайр сум өгөөч гэж үсэг хадсан байна. Хэдхэн өдрийн өмөн гэхэд Америкийн сургуулийн хүрээний буудлагын хэрэг дахин гарч, Мичиган мужийн 15 настай ахлах сургуулийн сурагч 4 сурагчийг буудан хөнөөсөн байна. Түүний гарт байсан буу нь аав нь ээжд нь  өгсөн   зул сарын бэлэг байжээ.

Америк “хүний эрхийг хамгаалахыг” Америк маягийн ардчиллыг гадаадад сурталчлах шалтгааны нэг болгосон байна.  Харин Америкийн иргэдийн хамаг үндсэн амь насны аюулгүй байдлын эрхийг баталгаажуулж чадахгүй байхад Америкийн улс төрчид буудлагын хэрэгт өртсөн хохирол амсагчдын шарханд нь давс нэмж байгаа юм. Тэгвэл Америкийн ардчилал нь хүний эрхийг хамгаалдаг юм үү харин хүний эрхийн хөнөөгч юм үү? Хятадын нэгэн судалгааны төвөөс саяхан “Америкийн ардчиллын тухай арван асуулт” тайлан нийтэлж, буу зэвсгийн хэт хэрэглэл нь Америкчуудын хүний эрхэнд заналхийлж байгаа бөгөөд Америкийн ардчиллын эдгэршгүй шарх сорив болсон байна гэжээ.   
  
Статистик  тоо баримтаас харахад, Америк нь дэлхийн хамаг буурай буу зэвсгийн тухай хуультай бөгөөд хамаг олон буу зэвсэгтэй орон юм. Америкчууд буу зэвсгийн халдлагын хэрэгт өртөх магадлал нь бусад өндөр орлоготой орнуудын ард иргэдийн 25 дахин байж, буу зэвсгийн заналхийлэл нь Америкчууд бүрийн тархинд суугдсан бөгөөд тэд амьдралынхаа туршид  ядаж нэг удаа буу зэвсгийн халдлагад учирсан хохирогчийг таньдаг байна.    

 Өөрсдийгөө ардчиллын гэрэлт цамхаг гэж байнга хэлдэг байгаад яагаад буу зэвсгийн халдлагын хэрэг байн дахин гарсаар байгаа вэ? Засгийн газар нь амь насыг аврах арга хэмжээ яагаад авдаггүй вэ гэж хүмүүс гайхшран асуух байхаа.

 Нэг талаар, Америкийн улс төрийн тогтолцоо болон хуулийн тогтолцоонд маш олон доголдол байдгаас болсон. Нөгөөдөөгүүр, холбооны болон муж улсын засгийн газрууд зэвсгийн хяналтын асуудлаар өөр өөр байр суурьтай байдгаас болсон юм.