Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв
2021-12-07 11:06:26  

Дэд бүтцийн нөхцөл хомс, хөрөнгийн дутагдал зэргээс болж Африк тивийн өмнөд хэсгийн Зимбабве улсын олон бүс нутаг, ялангуяа хөдөө тосгонд цэвэр ундны ус, амьдралын хэрэглээний ус дутагдаж, улмаар хижиг, халууралт зэрэг өвчин олонтаа гардаг байв. 2012 оноос өнөөг болтол Хятад улсын засгийн газар санхүүжилт хийж Зимбабве улсад туслан 1000 гаруй хутаг байгуулж өгснөөр хөдөө тосгоны бүс нутгийн ус хүрэлцэхгүй байдлыг ихээхэн сайжруужээ. Эдгээр худгийг байгуулснаар Зимбабвегийн 400 мянга гаруй иргэдийн амьдралд өөрчлөлт гарч, энэ нь мөн хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон байна. Ингээд энэ тухай Хятадын Төв Радио Телевизээс Зимбабвед суугаа сурвалжлагч Гао Жюнь-я, Ли Шю-ли нар мэдээ ирүүллээ.

2012 оноос өнөөг болтол Хятад улсын засгийн газар санхүүжилт гаргаж, Зимбабве улсын 10 мужийн доторх 6 мужид нь 1000 худаг байгуулж, хөдөө тосгон, сургууль, эмнэлэг, эмчилгээний газруудад байгуулсан эдгээр худаг нь 400 мянга гаруй иргэдэд үр өгөөж өгсөн нь тус улсын нийт хүн амын 3% хувийг эзэлжээ.

Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв_fororder_鲁梅内村村民从中国政府援建的水井中取水

Лумене тосгон бол Зимбабве улсын Өмнөд Матабелеланд мужид байдаг. Геологийн нөхцөл байдал, ган хуурай уур амьсгал зэргээс шалтгаалж энд урт хугацаагаар ус дутагдсаар ирсэн бөгөөд нэлээд дээр үед байгуулсан худаг нь гадаргуугийн гүний ус доошилсны улмаас ширгэжээ. 2021 оны 8-р сард Хятад улсын засгийн газрын тусламжаар энэ тосгонд нэг худаг байгуулсан бөгөөд тосгоны 300 гаруй иргэд, ойролцоох тосгоны мянга гаруй иргэдэд усны эх сурвалж хангасан байна.

49 настай тосгоны иргэн Нонтокозо Нгулубе, Хятад улсын туслан байгуулсан худаг гарахаас өмнө тэрбээр өдөр бүр 2-3 цаг зарцуулан амьдралд хэрэглэх ус хайдаг байлаа. Хятад улсын тусламжаар энэ худгийг байгуулсанаар ус авах цагт их хэмнэлтэй болж, амьдралыг маань бүрмөсөн өөрчлөн сайжрууллаа гэж ярьж байлаа.

“Гэрийнхээ амьдралын хэрэглээний усыг голдуу би ойртуулдаг. Хятад улс худаг байгуулж өгснөөр би хол явж ус хайх шаардлагагүй болж, худгийг тосгон дотор байгуулсан тул ус авахад дөхөм, цагт ч их хэмнэлтэй болж, эдгээр цагаар гэрийн бусад аар саар ажил хийх боломжтой боллоо. Хангалттай усны сурвалжтай болсноор би бас бага сага ногоо тарьж, амьдралын хэрэгцээгээ улам баялаг болгож байна.”

Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв_fororder_中国政府为津巴布韦援建的水井

Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв_fororder_埃斯戈迪尼地区医院的一名护士从水龙头取水,该医院的水来自一口中国政府援建的水井。

Лумене тосгоны орон нутгийн парламентийн гишүүн Лобукоси Малила хэлэхдээ: өмнө нь тосгоны иргэдийн ус авдаг газрын эрүүл ахуйн нөхцөл тааруу байсан тул тосгоны цөөн бус иргэд цэвэр бус ундны ус хэрэглэснээр суулгах, холер, халууралт зэргээр өвддөг байсан. Одоо Хятад улсын туслан байгуулж өгсөн худагтай болсноор тосгоны иргэд цэвэр ус уух боломжтой болж, өвчлөлт үүсгэх байдлыг хориглон зогсоож чадсан гэв.

“Хятад улсын туслан байгуулж өгсөн худаг тосгоны иргэдийн амьдралыг сайжрууллаа. Худгийн ус цэвэр болсноор тосгоны иргэд усны эх сурвалжаас шалтгаалан суулгах зэрэг өвчнөөр эмнэлэгт орохгүй болсон. Худгийн усыг хэзээ ч авч болох тул дараалал үүсэхгүй. Өмнө нь зөвхөн усан далангаас очиж ус авдаг байлаа, ус хязгаартай тул хүн нэгбүр ердөө нэг хувин л ус хүртдэг байсан. Хятад улсын туслалцаа дэмжлэгт бид маш талархаж байна, энэ худаг нь амь насыг аварсан бэлгэ юм аа.”

Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв_fororder_塞农多小学学生畅饮从井里打的水

Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв_fororder_塞农多小学学生从水井取水后搬去教室

Сенондо бага сургууль бол Өмнөд Матабелеланд мужийн төв Гванда дахь нэгэн бага сургууль. Тус сургууль 1992 онд байгуулагджээ. Олон жилийн туршид тус сургуулийн хэрэглэх усыг бүгдийг хотын захиргаанаас хангаж ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд хотын захиргаанаас ус хангах нь тогтворгүй болж, заримдаа нэг сар гаруйн хугацаанд ус ирдэггүй тул тус сургуулийн 1600 гаруй багш сурагчдын амьдралд ноцтой нөлөөлсөн байна. Энэ оны 8-р сард Хятад улсын засгийн газраас санхүүжилт гаргаж Сенондо бага сургуульд туслан усан худаг байгуулж өгснөөр 30 шахам жилийн түүхтэй энэ бага сургууль шинэ амьжрлын хүчнээр сэргэжээ. Сургуулийн захирал хадагтай Жоисе Мдлонгва, Хятад улсын туслан байгуулсан худагтай болсноор өдгөө хүүхдүүдийн ундны усны аюулгүй байдал баталгаажив, тэрбээр сургуулийн ногоо жимсний тариалангийн жижиг талбайг сэргээн тариалж, хүүхдүүдэд шим тэжээлтэй ногоо жимс хангахаар төлөвлөж байна гэж хэлсэн юм.

“Хангалттай усны эх сурвалжтай болсон. Цаашид би ажлын хамт олонтойгоо сургуулийн жижиг ногоо таримлын газар, жимсний тариалан болон загасны цөөрмийг сэргээн арчилж, хүүхдүүдийн хүсний бүтцийг баялаг болгож, ирээдүйд сургуулиа улам үзэсгэлэнтэй сайхан болгохоор төлөвлөж байна.”

Хятад улс Зимбабвед туслан усан худаг байгуулж өгөв_fororder_段传秀(右一)与打井项目受惠的村民交谈

Хятад улсын Жяншигийн олон улсын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны ХХК бол Хятад улсаас Зимбабвед туслан усны худаг байгуулах төслийн бүтээн байгуулагч тал юм. Төслийн хариуцлагатан Дуань Чуаньшю 2014 онд Зимбабвед ирж энэ төсөлд оролцжээ. 8 жилийн хугацаанд тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж, худаг өрөмдөх багаа ахлан олон хүндрэл бэрхшээлийг туулж, иргэд олонд цэвэр усны эх сурвалж гаргаж өгчээ. Худаг өрөмдөөд ус гарахгүй үед тэрбээр болон түүний ажлын хэсгийнхэн тосгоны иргэдээс ч илүү санаа зовдог, харин ус сүрчин гарах болгонд ажлын хамт олон болон тосгоны иргэдтэй хамтдаа баярладаг гэж ярьж байлаа.

“Энэ төсөл бол үнэхээр сайн төсөл юм. Хятад улсын засгийн газраас гадаад оронд тусалж буй төсөлд оролцсондоо манай ажлын хамт олон ч саш баярлаж, бүгд яруу алдар аа гэж бодож явдаг. Худаг өрөмдөх бол тийм хялбар ажил биш, ус оргилон гарах болгонд, тосгоны иргэд дуулан бүжиж байгааг хараад бидний эдгээр хичээл хөдөлмөр бол ач холбогдолтой, бусдад тустай зүйл бүтээлээ гэж боддог юм.”

Зимбабве улсаас гадна сүүлийн жилүүдэд Хятад улсын засгийн газар санхүүжилт гаргаж Замби, Мозамбик, Малави, Сенегал зэрэг Африкийн олон оронд туслан худаг байгуулах төсөл хэрэгжүүлэв. Хятад улсын байгуулсан олон олон усан худаг нь Африкийн ард түмэнд цэвэр ундны ус хангасан бөгөөд энэ нь Хятад Африкийн найрамдалд гүн зузаан суурийг тавьсан байна.