Ли Кэчян зургаа дахь удаагийн "1+6" дугуй ширээний яриа хэлэлцээнд оролцов
2021-12-07 11:11:58  

Ли Кэчян зургаа дахь удаагийн "1+6" дугуй ширээний яриа хэлэлцээнд оролцов_fororder_1128137651_16388154656671n

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-ны орой Бээжингээс Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс, Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Кристалина Георгиева, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Нгози Оконджо-Ивеала, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Гай Райдер, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Корманн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Клаас Узел нартай зургаа дахь удаагийн "1+6" дугуй ширээний яриа хэлэлцээг цахимаар зохион явууллаа. Тус хурал нь "Дэлхийн эдийн засгийн хүчирхэг, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих: сэргэлтээс сэргээн босголт хүрэх" уриан дор болж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлэх, тахлын дараах тогтвортой өсөлт, Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхийн эдийн засаг ерөнхийдөө тогтвортой сэргэх хандлагатай байгаа хэдий ч эрч хүч сул дорой, тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлүүд нэмэгдэж, хэвийн өсөлтөд хүрэхэд цаг хугацаа шаардлагатай байна. Энэ он гарснаас хойш, ээдрээ төвөгтэй гадаад орчин болон дотоодын эдийн засагт үзүүлэх дарамт шахалтад тулгарсаар ирсэн. Гэвч Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг сайтар зохицуулж, “зургаан тогтвортой” “зургаан баталгаатай” байх, ялангуяа ажил эрхлэлт, иргэдийн амьжиргаа, зах зээлийн гол цогцыг хамгаалж, макро эдийн засгийн бодлогын ээлжит хугацааны зохицуулалтыг эрчимжүүлэн, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг хадгалснаар, гол гол макро үзүүлэлтүүд ерөнхийдөө боломжийн орон зайд байсаар байна. Хятад улс энэ оны гол зорилго, үүргээ биелүүлж, эдийн засгийн тогтвортой, урт хугацааны үр дүнд хүрэх чадамжтай юм. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай гүнзгий уялдан нэгдэж, нээлттэй байх үүд хаалгаа улам тэлэх болно. Хятад улс гадаадад нээлттэй байх түвшнээ үргэлжлэн өргөжүүлж, Хятадын хөгжлийн шинэ боломжуудыг дэлхий дахинтай хуваалцахад бэлэн байна гэжээ.

Дэлхийн худалдааны байгууллагаар гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, дөхөмчлөхийг ахиулах хэрэгтэй. Олон улсын зургаан байгууллага нь дэлхийн эдийн засгийн засаглалын чухал тулгуур, олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжих чухал хүчин юм. Дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргээхэд таатай орчинг хангахын тулд талуудтай харилцаа холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж Ли Кэчян онцолжээ. \Ренчинсоо\