Африк тив вакцин үйлдвэрлэлийн хүчин чадамжаа дээшлүүлэхээр төлөвлөжээ
2021-12-07 15:19:22  

Африк тив вакцин үйлдвэрлэлийн хүчин чадамжаа дээшлүүлэхээр төлөвлөжээ

Орон нутгийн цагаар 12-р сарын 6-нд Африк тивийн Тамал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв Руанда улсын нийслэл Кигали хотод Африкийн вакцин үйлдвэрлэлийн түншлэлийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан бол вакцины хуваарилалт шударга бус байгаа зэргийн улмаас Африк тив вакцин үйлдвэрлэлх хүчин чадавмжаа дээшлүүлэх нь туламдсан ажил болоод байна хэмээн хуралд оролцсон талууд санал нэгтэй үзжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хурал дээр хэлэхдээ, олон улсын хэмжээнд КОВИД-19-ийн вакцины 18 гаруй хувь нь G20-ийн орнуудад нэвтэрдэг бол бага орлоготой орнууд дэлхийн нийт вакцины дөнгөж 0.6 хувийг авдаг. КОВИД-19-ийн вакцины шударга бус хуваарилалт, ялангуяа "Омекрон" хувилбар гарч ирсэн нь Африкт вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахын чухлыг дахин тодорхой санууллаа гэв.

Африкийн холбооны комиссын дэд дарга Моник Нсанзабаганва хэлэхдээ, Африкийн холбооны төлөвлөгөөний дагуу 2040 он гэхэд Африкийн вакцин үйлдвэрлэлийн салбар тус тивийн нийт вакцины 60 гаруй хувийг хангах боломжтой болно. Харин одоо энэ харьцаа 1%-иас бага байна. Төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд Африк тивийн вицкины өөрсдөө үйлдвэрлэх хэмжээ 10 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр төлөвлөж байна гэв.