Эв нэгдлээ ахиулан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг улс орнуудад хүсэв
2021-12-07 16:18:04  

“Ардчилал: Нийт хүн төрөлхтний хамтын үнэ цэнэ” олон улсын форум саяхан Бээжинд болов. Хуралд оролцсон зүтгэлтэн нар, ардчилалд дэлхийг хамарсан оновчтой загвар гэж байдаггүй, улс орнууд харилцан хүндэтгэж, ижил талаа нэгтгэн ялгаатай талаа нөөцлөн, харилцаа солилцоо өрнүүлж, эв нэгдлийг ахиулахаас биш харин хагарал үүсгэх ёсгүй, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээс биш харин сөргөлдөөн үүсгэх ёсгүй, ард олны аз жаргалыг нэмэгдүүлэхээс биш харин үймээн донсолгоо үүсгэх ёсгүй гэж үзсэн байна.

Чили улсын экс ерөнхийлөгч асан Эдуардо Фрей илтгэлдээ, ардчиллын үзэл ойлголт дотор “уужуу багтаамжтай” гэдгийг ялангуяа онцолдог, учир нь хүн бүр өөр өөр үзэл бодолтой, өөрийн гэсэн үзэл ойлголттой байдаг тул олноороо харилцан ойлголцох нь зүйтэй, ингэж байж олон талт орчинд хамтын хөгжил хийгээд аз жаргалыг биелүүлж чадна гэв.

Эв нэгдлээ ахиулан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг улс орнуудад хүсэв_fororder_15955024345775100986

“Латин Америкт, эсвэл дэлхийд гэлтгүй бид ардчиллын систем дэх олон янз байдлыг нандигнан үзэх ёстой гэж би бодож байна, ардчилал бол харилцан ойлголцох, уужуу багтаамжтай байхыг хэлдэг, олон янз байдлын дунд хамтдаа хөгжихийг хэлж байгаа юм.”

Хонконгийн Хятад хэлний их сургуулийн Глобал болон орчин үеийн Хятад улс судалгааны институтийн профессор Жэн Юннянь ардчиллын хөгжлийн үйл явцад хийсэн ажиглалтаас олсон зарим нотолгоогоо хуваалцсан байна.

“Улс орон бүрийн ардчиллын төлөөх эрэлхийллийн арга хэлбэр нь өөр өөр байдаг. Ардчилалд өөр өөр бодит хэлбэр загварууд байдаг тул улс орнууд өөр өөрсдийн улс орны байдалд нийцүүлэн ардчиллыг хөгжүүлэх нь зүйтэй. Ингэж байж бид сайн сайхан зүйлээ нэгтгэсэн, эвсэг зохицонгуй зэрэгцэн оршсон, олноороо хамтдаа хөгжихийг биелүүлж чадах юм.”

Японы экс ерөнхий сайд асан Юкио Хатояма хэлэхдээ: улс орнууд бусад орны үнэ цэнийн үзлийг дайрахаар дамжин өөрийнхөө эмх замбараагүй байдлаас зугтаж болохгүй гэсэн байна.

“Өнөөгийн дэлхийд маш олон орнууд бусад орны үнэ цэнийн үзлийг дайсагнан дайрахаар дамжин өөрийнх нь үнэ цэнийн үзэлд тулгарсан эмх замбараагүй байдлаас зугтахаар оролдож байдаг. Бид ингэх ёсгүй юм. Хэрэв үнэ цэнийн үзэл болон бодлого дээрх жижиг сажиг зөрөөнд хэтэрхий их анхаарал хандуулах юм бол олон улсын харилцаа тун амархан тэг нийлбэрийн тоглоомын зангуунд унах болно. Бид хэрэв нийт хүн төрөлхтөнд тулгарсан сорилтын эсрэг тэмцье, олон улсын харилцааг эерэг болгоё гэвэл бид ерөнхий талаас нь үнэ цэнийн үзэл болон бодлогод анхаарал хандуулж, түүний дундаас хамтын нийтлэг талыг олох ёстой юм.”