Хөрөнгө мөнгөн дээр тогтсон АНУ-ын ардчилал нь жинхэнэ ардчилал мөн үү?
2021-12-07 09:26:02  

“АНУ баячуудаар захируулдаг улс болохоос биш ардчилсан орон биш ”гэж Сингапурын үндэсний их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн нэрт академич Кишор Махбубани саяхан ярилцлага өгөхдөө ийм дүгнэлт хийсэн байна. Ер нь АНУ-д “ардчилал” баячуудад үйлчилж, мөнгөтэй бол эрх мэдэлтэй байдаг нь нууц биш. Хятадын нэгэн судалгааны төвөөс 6-ны өдөр нийтэлсэн "Америкийн ардчиллын тухай арван асуулт" тайланд, АНУ "ардчилал" нэрийг ашиглан "мөнгөний эзэн" болох зорилготой гэлээ. 

Мөнгө бол Америкийн улс төрийн эх үүсвэр бөгөөд сонгууль, хууль тогтоомж, засаглалын бүх холбоосоор дамждагийг олон баримт харуулж байна. Сонгуулийг жишээ болгон авч үзвэл, АНУ-ын Конгрессын сонгуулийн 91 хувь нь хамгийн их санхүүжилт авсан нэр дэвшигчид ялалт байгуулдаг гэсэн тоо баримт байгаа. Мөн 2020 оны АНУ-ын их сонгуулийн зардал 6.6 тэрбум ам.доллараар хэмжигдсэн нь Америк маягийн ардчилал бол хөрөнгө дээр суурилсан "баячуудын тоглоом" гэдэг нь ойлгомжтой болж байна. 

Ардчиллын уг сагаа нь эрх мэдэл ард иргэдэд байж, ард иргэд эзэн мэдэхийг хэлдэг. Гэхдээ хөрөнгө мөнгөнд захирагдсан Америкийн улс төр дор, “Америк маягийн ардчилал” нь Холливудын кинонуудад зориулан зохиогдсон дүр зураг шиг л байж, энгийн иргэдийг эгэл жүжигчдээр үзэн, улс төрчид нь хөшигний өмнө худал хуурмагаар ард иргэдийн төлөө үг хэлж, харин хөшигний ард эрх мэдэл, мөнгөний наймаа хийж, цөөн тооны хүндээ л үйлчилдэг юм. 
 
Америк ардчиллын нөмрөгийг үргэлжлэн өмсөх эрх байгаа юу? Дэлхийн улс орнуудад үлгэр дуурайлал үзүүлэх эрх байгаа юу гэж хүмүүс эргэлзээгээ тайлах бүрэн эрхтэй. Америкийн "The New Yorker" сэтгүүл ч "Манай ардчилал үргэлжилж чадах уу?" гэж санаашран асуужээ. 
 
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Луис Брандейс зуу гаруй жилийн өмнө, “эсвэл ардчиллыг сонго, эсвэл хөрөнгө мөнгө цөөн хүний эрхэнд байхыг сонго, үүний нэгийг л сонгож болно ” гэж хэлсэн байдаг. Мөнгөн дээр тогтсон улс төр Америкийн нийгэмд арилгахад хэцүү "хорт хавдар" болсон үед АНУ-ын засгийн газар "ардчилсан дээд хэмжээний уулзалт" гэгчийг зохион байгуулах нь үнэхээр инээдэмтэй үйлдэл болно.