ДЭМБ нэрийдэхээс өмнө Америкт Омикрон бүртгэгдэв
2021-12-07 19:26:29  

“Нью-Йорк Таймс” сонины мэдээлснээр, ДЭМБ нэрийдэхээс өмнө 11-р сарын 23-нд Америкт

Омикрон омог бүртгэгдсэн юм. Энэ нь ДЭМБ уг омогт Омикрон гэх нэр өгөхөөс өмнө, Өмнөд Африк ДЭМБ-д тус омгийн тухай мэдээлэхээс өмнө байсан юм гэжээ.

Уг мэдээнд тэмдэглэхдээ, Коронавирусийн халдварын уг омог нь Миннесота мужийн 30 настай эрэгтэйн биеэс илэрсэн юм. Энэ хүн 11-р сарын 18-нд Нью-Йорк хотод хүрч багт наадамд оролцож 11-р сарын 22-нд Миннесота муж улсад буцаж хариад 11-р сарын 23-нд коронавирусээр өвчилсөн нь илэрсэн юм. 12-р сарын 1-нд Миннесота муж улсын эрүүл мэндийн газар түүнийг Омикрон омгоор өвчилснийг нотолж, 12-р сарын 1-нд мэдүүлжээ.

Эх сурвалжаас үзвэл, тус эрэгтэйтэй хамт 30 хүн багт наадамд оролцсоноос 15 хүн халдвар авсан байна.