12-р сарын 6-нд Хятадын Олон Улсын Харилцааны Групп буюу CICG-ийн Олон Улсын Харилцаа Холбооны Хөгжлийн Төв болон бусад холбогдох байгууллагуудын хамтран боловсруулсан "Хятадын аж ахуйн нэгжийн имижийн талаарх дэлхийн судалгааны тайлан 2021"-г албан ёсоор нийтэллээ.
Энэхүү судалгаа нь олон улсын түвшнээс тогтвортой хөгжлийн сэдвээр судалгаа хийхийг илүү чухалд авч үзсэн бол Америк, Итали, Кени, Тайланд зэрэг дэлхийн 12 орныг хамруулж, Хятадын эдийн засаг, аж ахуйн нэгжийн талаарх адил бус насны хүмүүсийн үзэл бодлыг тусгажээ.
Хятадын Олон Улсын Харилцааны Группийн Олон Улсын Харилцаа Холбооны Хөгжлийн Төвийн орлогч дарга Инь Же: Судалгаанд хамрагдсан 18-35 насны залуучууд Дэлхий дахинд Хятадын эдийн засгийн хөгжлийн авчирсан эерэг нөлөөг хамгийн өндөр үнэлсэн байна. Өнгөрсөн 8 жил дараалсан судалгааны тайлантай харьцуулж үзвэл, саналаа өгсөн хүмүүс Хятадын компаниудыг хүлээн зөвшөөрөх нь жилээс жилд нэмэгдэж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг улам хүлээн зөвшөөрч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн дүр төрхийг улам эерэгээр үнэлсэн байна гэв.
Судалгаанаас үзэхэд судалгаанд оролцсон олон орны хүмүүсийн дийлэнх нь Хятад улсын талаар сайн сэтгэгдэлтэй байгаа, Хятадын компаниудын амжилтыг улам бүр хүлээн зөвшөөрч, Хятадын аж ахуйн нэгжүүд тухайн орны эдийн засгийн хөгжлийг ахиулахад гүйцэтгэсэн үүргийг хүлээн зөвшөөрч сайшаажээ. Түүнчлэн “Бүс ба зам”-ыг хамтран байгуулахыг олон улсын хамтын нийгэмлэг улам илүү дэмжих болжээ.