Хятад улс эсэргүүцэл илэрхийлэв
2021-12-07 19:19:52  

Байдений засгийн газар 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд ямар ч дипломат ажилтан эсвэл албаны талын төлөөлөгчид томилохгүй гэж АНУ 6-ны өдөр мэдэгдлээ.

Хятад улс эсэргүүцэл илэрхийлэв_fororder_1

Үүнтэй холбогдлууан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Америкийн байр суурийн талаар Хятад улс маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Америкийн талтай төв чангаар харилцаж, эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ. Жао Лижянь хэлэхдээ, Өвлийн олимп нь улс төрийн шоу болон улс төрийн оролцоо хийх тайз биш. Олимпын наадмын дүрмийн дагуу улс орнуудын албаны хүмүүс Олимпын наадамд оролцоход тус улсын Олимпын хороо урилга явуулдаг. Америкийн засгийн газрын албаны хүмүүс Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эсэх, өөрийн тамирчидаа дэмжих эсэх нь Америкийн өөрийнх нь явдал. Урилга аваагүй нөхцөл байдалд Америк засгийн газрын албаны хүмүүсээ томилон оролцуулах эсэхийг Шиньжяны хүний эрхийн асуудалтай холбож байгаа нь үнэн худлыг хутгалдуулж, буруу дээрээ буруу, өөрийгөө хуурч байгаа хэрэг юм. Америкийн улс төрийн оролдлого хүний сэтгэлийг олохгүй бөгөөд ялагдах нь зайлшгүй гэжээ.