2022 онд шинээр бий болох ажлын байр 13 саяас давах төлөвтэй байна
2021-12-07 15:39:27  

2022 онд шинээр бий болох ажлын байр 13 саяас давах төлөвтэй байна_fororder_src=http___mediabluk.cnr.cn_img_cnr_CNRCDP_2021_1206_0f6d1ac0e42a2163878649182795693111_auth=f1c4fa74b209fd542ce9e482bcb40c1c&refer=http___mediabluk.cnr

12-р сарын 6-нд, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи "2022 оны эдийн засгийн хөх ном"-ыг Бээжинд нийтэллээ. Судалгаагаар 2022 онд Хятадын эдийн засгийн сэргэлт хурдтай үргэлжилж, хот суурины шинээр бий болох ажлын байрны тоо 13 саяас давах эрмэлзэлтэй байна.

2021 онд, Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, өсөлт нэмэгдэн, “Зургаан баталгаатай”, “Зургаан тогтвортой” байдлын үр дүн ахиц гаргаж, бүтэн жилд хот суурины шинээр бий болох ажлын байр 11 саяд хүрэх зорилтыг урьдчилан биелүүллээ. Түүнчлэн эдийн засгийн өндөр чансаатай хөгжил, бүтцийн өөрчлөлт шинэ үр дүнд хүрч, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүлээгдэж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд бат бөх үндэс суурь тавьсан байна.

Хөх номд тэмдэглэхдээ, 2021 онд Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын "Дэлхийн инновацийн индекс"-ийн жагсаалтад Хятад улс 12-р байр хүртэл дээшилж, өнгөрсөн орныхоос 2 байр ахисан бол 2013 оноос хойш дараалан 9 жил тогтвортой ахиц гаргасаар иржээ. Гадаадын зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэй нөхцөлд, 2021 оны эхний гурван улиралд Хятадын эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн салбарын экспортын нийлүүлэлтийн үнэ 70.2%-иар, автомашины үйлдвэрлэлийн салбарын экспортын нийлүүлэлтийн үнэ 48.0%-иар өссөн байна. Үүнд шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн экспорт 8.1 дахин өсжээ. Технологийн шинэчлэлийн дагуу, Хятадын хэрэглээний бүтцийг шинэчлэх ажил эрчтэй хөгжиж, бараа бүтээгдэхүүний хэрэглээ багаасаа дунд зэрэглэл рүү аажмаар шилжиж, шинэ эрчим хүчний автомашин, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээ харьцангуй хөгжсөн байна.

2022 онд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт үргэлжлэн эрчимжиж, хот суурины эрэгтэй хөдөлмөр хүчний тэтгэвэрт гарах цар хэмжээ 2021 оныхоос олон байх зэрэг хүчин зүйлсийг бодолцвол хот суурины шинээр бий болох ажлын байрны тоо 13 саяас давах төлөвтэй байна. \Ренчинсоо\