Төв банк хадгаламжийн нөөцийн хувь хэмжээг бууруулахаа мэдэгдэв
2021-12-08 14:36:15  

Төв банк хадгаламжийн нөөцийн хувь хэмжээг бууруулахаа мэдэгдэв_fororder_src=http___5b0988e595225_cdn_sohucs_com_images_20171231_a8e157c8c34f42d5ad1492817bb3c55f_jpeg&refer=http___5b0988e595225_cdn_sohucs

Бодит эдийн засгийн хөгжлийг дэмжих, ерөнхий санхүүжилтийн зардлыг тогтвортой бууруулах зорилгоор, 6-нд Төв банк энэ оны 12-р сарын 15-ны өдөр санхүүгийн байгууллагуудын хадгаламжийн нөөцийн хэмжээг 0.5 нэгжээр бууруулах шийдвэр гаргасан байна. Энэ удаагийн зохицуулалт хийсний дараа санхүүгийн байгууллагуудын хадгаламжийн дундаж нөөцийн хувь хэмжээ 8.4% болох юм.

Энэ удаагийн хадгаламжийн нөөцийн хувь хэмжээг бууруулах нь ойролцоогоор 1.2 их наяд юанийн урт хугацааны хөрөнгө мөнгийг гаргах бүх талын бууруулалт бөгөөд ээлжит хугацааны зохицуулалтыг эрчимжүүлэх, санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн бүтцийг оновчтой болгох, санхүүгийн үйлчилгээний чадавхыг сайжруулж, бодит эдийн засгийг илүү сайн дэмжих зорилготой гэж Төв банк мэдэгдэв. \Ренчинсоо\