Ираны цөмийн хэлэлцээ 9-нд Венад үргэлжилнэ
2021-12-08 11:24:35  

Ираны цөмийн хэлэлцээ 9-нд Венад үргэлжилнэ_fororder_src=http___nimg_ws_126_net__url=http%253A%252F%252Fdingyue_ws_126_net%252F2021%252F0502%252Fc157fb80j00qsgh6d00pxc001kw011yg_jpg&thumbnail=650x21

Синьхуа агентлагийн мэдээ: 7-нд Ираны Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний ерөнхий төлөөлөгч Багери, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн оролцогч талуудын хэлэлцээ 9-ний өдөр Австрийн нийслэл Венад үргэлжлэх юм.

Тэрээр хэлэхдээ, Ираны тал Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлах болон цөмийн үйл ажиллагааны талаар "маш ашигтай, бүтээлч санал" дэвшүүлсэн нь хэлэлцээрийн үйл явцад түлхэц өгнө. Барууны орнууд хэлэлцээг "түргэн" үргэлжлүүлэхийн тулд бодит арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Ираны ГХЯ-ны сайд Абдуллаххиян 6-ны өдөр олон нийтийн сүлжээгээр хэлэхдээ, Ираны ард түмэнд бодит үр дүнг мэдрүүлэхийн тулд Иран иж бүрэн хэлэлцээрт чин сэтгэлээсээ зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч талуудын хэлэлцээ энэ оны 4-р сард Вена хотноо хийгдсэн бөгөөд АНУ, Иран хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх асуудлаар хэлэлцжээ. АНУ болон Ираны хооронд ноцтой санал зөрөлдөөн байж, Ираны засгийн газрын удирдлагын халаа солионы улмаас зургаан удаагийн хэлэлцээний дараа түр зогсоов. 11-р сарын 29-нд Вена хотноо шинэ ээлжийн хэлэлцээг хийж, энэ сарын 3-нд түр завсарлахаа зарлалаа. \Урьхан\